
“Өвгөний маань бие тааруухан, хүн салахын аргагүй. Хоолоо хийх завгүй бол Ахмад настны гуанзнаас хоол захиалдаг. Тэд нар шууд үүдэн хүргэж ирдэг нь надаа багагүй тус болдог” гэж Хөххотын Тэмүүжин хороололын Ши Рүй-Ин гуай ийн өгүүлнэ.

Ши Рүй-Ин гуайн саяын хэлсэн “Ахмад настны гуанз” нь Хөххотын Шинэ хот дүүргийн Жү Жя ахмад настнуудын үйлчилгээний жишиг газрыг хэлж буй. Тус гуанзны хоол цай нь амт тэжээл сайнаар үл баран настай хүмүүст хөнгөлөлт үзүүлэх бөгөөд жил бүр 200 юанийн ахмадын картыг засгийн газрын нөхөн олговороор олгодог.
Тус гуанзны хариуцлагатай хүн Жан Жяний хэлэхдээ, үдийн хоолноос гадна өглний цайг ч хийдэг. Хоёр бууз, нэг аяга буурцагийн зутан авахад 3.5 юаь л зарцуулдаг бөгөөд зах зээлийн үнээс хол доогуур байдаг. Өглөөний цайны үер пиг дүүрэн байдаг.” гэж байлаа.

