“Бүс ба зам” эмэгтэйчүүдийн V форум Хайнань мужийн Санья хотноо 12-р сарын 07-нд зохиогджээ. “Эмэгтэйчүүдийн эрч хүч: Сайн сайхан амьдралыг хамтдаа байгуулъя” уриатай энэхүү форумыг Хятадын иргэдийн гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын эх орондоо эргэж ирсэн цагаачдын холбоо, НҮБ-аас Хятадад суугаа зохицуулагчийн алба хамтран зохион байгуулсан бол Гайана, Ботсвана зэрэг орны тэргүүн хатагтай, НҮБ-ын холбогдох агентлагийн төлөөлөгч, Швейцар, Киргизстан, Замби, Мальдив, Балба, Гайана, Уганда, Мозамбик зэрэг орноос Хятадад суугаа 20 гаруй элчин төлөөлөгчид гээд гадаад дотоодын 400 гаруй зочин оролцжээ.
Форумын үеэр шинжлэх ухаан, технологиор үзэсгэлэнт дэлхийг байгуулах, жендерийн тэгш байдлыг ахиулж, найрсаг нийгмийг байгуулах, соёл иргэншлийн солилцоог дэмжих зэрэг агуулга бүхий салбар форумуудыг зохион байгууллаа. “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсэн 10 жилийн турш эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо жич тэдний бүтээсэн ололт амжилтыг зочид төлөөлөгч хуваалцсан бөгөөд уг санаачилгын хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцож, “эмэгтэйчүүдийн эрч хүч, оролцоо”-гоор хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах ёстойг онцолжээ.
