
НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага зургаадугаар сарын 15-нд хэт халуун унд уух нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай тухайд сануулга гаргалаа. Цельсийн 65 хэмээс дээш халуун кофе, цай зэрэг халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг болохыг анхааруулан зөвлөмж гаргажээ.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага тухайн өдөр зарласан мэдээлэлдээ:
-Арван орны 23 мэргэжилтнээс температурын хэмээс шалтгаалж улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалтай болохыг шинжлэх ухааны олон судалгааны материал дээр шинжилгээ хийсний дараа дүгнэсэн байна.
Иран, Хятад, Турк болон Өмнөд Америкийн цай зэрэг ундааг маш халуунаар уудаг (70 хэм орчим) орнуудад судалгаа хийсний дүнд орон нутгийн оршин суугчид нь ихэвчлэн цельсийн 70 хэмээс дээш халуун цай ууж, цай нь улам халуун болох тусам улаан хоолойн хорт хавдрын эрсдэл улам их байв. Түүнээс гадна, хулгана дээр ижил төстэй туршилт хийсэнд хэт халуун ундаа нь амьтны биед хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг баталсан байна.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага:
- Улаан хоолойн хорт хавдар нь дэлхий даяар найм дахь хамгийн түгээмэл хавдар бөгөөд нас барагсдын тоо маш их байна. 2012 онд дэлхийн 400 мянган хүн улаан хоолойн хорт хавдрын улмаас нас барсан. Хятад улс улаан хоолойн хорт хавдрын өндөр тохиолдолтой оронд багтана.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллагын ажилтан хэлэхдээ, хорт хавдар үүсгэдэг гол элемент нь ундаа нь биш харин температурын хэмжээнээс хамааралтай болохыг зарлажээ.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага нь ДЭМБ-д харьяалагддаг. 1965 онд байгуулагдсан. Гол зорилго нь хорт хавдрын судалгаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ. Тус байгууллага хорт хавдрын эрсдэлийг “Хорт хавдар үүсгэх, хорт хавдар үүсгэх боломж өндөр, хорт хавдар үүсгэх хэмжээ тодорхой бус, хорт хавдар үүсгэхгүй байх магадлалтай” гэж таван түвшинд ангилдаг байна.
