Өнөөдөр буюу 6 дугаар сарын 30-ны үдээс өмнө Өвөр Монголын Их Сургуулийн төгсөлтийн баяр болж, бакалавр, магистр, докторын 5000 гаруй оюутан эрдмийн зэрэг хамгаалж, сургуулиа дүүргэлээ. Тэдний дундаас Өвөр Монголын Их Сургуулийн профессор, докторын удирдагч багш Бүрнбатын хоёр хүү сургуулиа дүүргэжээ. Нэг хүү нь доктор, нөгөө хүү нь магистр зэрэг хамгаалсан бол хоёр бэр нь ч энэ өдөр магистр зэрэг хамгаалан сургуулиа дүүргэсэн нь тэдний гэр бүлийн хувьд онцгой өдөр боллоо.

Бэр хэмээн хүнийрхэлгүй, өөрийн төрсөн охин мэт санаж явдаг профессор багш маань, дөрвөн хүүхэд минь нэг дор эрдмийн зэрэг хамгааллаа хэмээн баярлан ярьж байв.

Том хүү Б.Номт биологийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол түүний гэргий нь хятад хэл утга зохилын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Бага хүү Б.Номуужин гэргийн хамт хуулийн ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.


Өөрийн хүүхдүүд нь эрдмийн зэрэг хамгаалснаар барахгүй, удирдан жолоодож байгаа сурагчдаас нь ч нэг магистр, хоёр доктор энэ өдөр төгсжээ. Удирдан жолоодож төгсгөсөн хоёр докторын нэг нь Монгол Улсын оюутан юм.
