Хятадын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга Ху Вэньхуй 12-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа "2022 оны 06-р сарын эцэс гэхэд Хятад улсын хүчин төгөлдөр бүртгэлтэй барааны тэмдгийн хэмжээ 40 саяас давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар өссөн. Барааны тэмдгийн ажил нь зах зээлийн шударга өрсөлдөөний дэг журмыг үр дүнтэй хадгалж, эдийн засаг, нийгмийн цогц, уялдаатай, тогтвортой хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэдэг" гэв.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад барааны тэмдгийн мэдүүлэг, бүртгэлийн тоо тасралтгүй хурдацтай өсч, барааны тэмдгийг шалгах чадвар тасралтгүй бэхжиж байна.
Ху Вэньхуй танилцуулахдаа "2021 онд Хятад улс жилийн барааны тэмдгийн бүртгэлийн шалгалтын хэмжээг анх удаа 10 саяас давж, ердийн нөхцөлд барааны тэмдгийн бүртгэлийн мөчлөг 7 сар тогтворжиж, зах зээлд оролцогчдын ашиг сонирхлыг үр дүнтэй сайжруулсан" гэлээ.
Барааны тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулснаар гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад үйл ажиллагаа явуулж, хөгжих итгэл улам нэмэгдэв.
Ху Вэньхуй танилцуулахдаа "Барааны тэмдгийн тухай хууль хэрэгжиж эхлэх үед Хятадад 2000 хүрэхгүй гадаад барааны тэмдгийн мэдүүлэг байсан. 2022 оны 6-р сарын эцсийн байдлаар 200 гаруй улс орон эсвэл бүс нутгийн зах зээлд оролцогчид Хятадад хүчинтэй бүртгэлтэй барааны тэмдэгтэй болж, Үүний дотор АНУ, Япон, Герман, Их Британи, Өмнөд Солонгосын зах зээлийн байгууллагуудын хүчинтэй бүртгэлтэй барааны тэмдгийн тоо эхний тавд ордог" гэлээ.
Хү Вэньхуй Нийгмийн халамжийн үүднээс авч үзвэл:
- 2022 оны 06-р сарын эцэс гэхэд Хятад улс нийт 2493 газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг зөвшөөрч, 6927 газар зүйн заалтыг хамтын барааны тэмдэг, баталгаажуулалтын тэмдэг болгон бүртгүүлсэн байна.Тариаланчдыг барааны тэмдэгээр баяжуулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажилд газар зүйн заалтын хамтын барааны тэмдэг, гэрчилгээжүүлэлтийн барааны тэмдэг, бүс нийтийн брэндүүд нь онцлог үйлдвэрлэлийн тариалалтад түлхэц өгч, аажмаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх "мөнгөний уут" болж, хөдөөг сэргээх шинэ арга замуудыг хайж байна.
Цаашид Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар барааны тэмдгийн бүртгэл, хамгаалалтын чиглэлээр Барааны тэмдгийн тухай хуулийн заалтыг чанд мөрдөж, зах зээлийн тоглогчдыг баталгаажуулах, эдийн засгийн зах зээлийг тогтворжуулах, зах зээлийг тогтвортой байлгах баталгааг хангахуйц сайн ажлыг үргэлжлүүлэн хийж, зах зээлийн эрч хүчийг тасралтгүй идэвхжүүлэх болно.
