solongonews
“Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялна
2018-06-14 16:50
“Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялна.

Зуны улирлын жуулчдын оргил үед хандуулан, төмөр замын салбарынхан зуны улирлын “Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялуулахаар болов.

Энэхүү “Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг нь урьдчилсан төлөвлөгөөгөөр 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 сарын  20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Хөххот эхний өртөө болж, Хөххотоос Шилийн хот, Хөххотоос Эрээн хот, Хөххотоос Хишигтэн хошуу, Хөххотоос Ордос хот чиглэлээр аялах аж.

Мөн Шилийнхот “Тэнгэрлэг талын хилийн аялал”, Эрээн хотын “Эртний цайны замын улсын хаалганы аялал жуулчлал”, Хишигтэн хошууны “Нуур горхи, хачин чулууны агуйн аялал”, Ордос хотын “Эзэн Чингисийн онгоны орны их элс говиор аялах” зэрэг дөрвөн том зам шугам гаргасан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : төв умардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл