solongonews
НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед Хятадад айлчилж байна
2023-06-27 11:27
НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед Хятадад айлчилж байна

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин  06-р сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурлыг даргалав. НҮБ-ын байнгын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед Хятад улсад айлчилж байна, тус айлчлалын холбогдох байдлын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Них хариулахдаа: Хятадын талын урилгаар НҮБ-ын байнгын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед 6 дугаар сарын 25-наас эхлэн Хятад улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр тал Хятад улс, НҮБ хоорондын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хөгжилд санхүүжилт бий болгох, уур амьсгалын дулаарал зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Бээжингээс гадна Амина Мохаммед орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Шанхай, Жэжян, Өвөр Монгол зэрэг газруудаар айлчилж, Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт хийгээд НҮБ хоорондын хамтын ажиллагааны үр бүтэмжтэй танилцах болно гэж илэрхийлэв.

Мао Нин:

- НҮБ-ын үйлсийг гуйвшгүй дэмжигч, чухал хувь нэмэр оруулагчийн хувьд Хятад улс энэ удаагийн айлчлалаар дамжуулан НҮБ хоорондын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байна. НҮБ-тай хамтаар дэлхийн энх тайвныг хүч хамтран хамгаалж, хамтын хөгжлийг нэмэгдүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга хийгээд НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөртийн хэрэгжилтийг урагш ахиулахад илүү их хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл