Монгол Улсын иргэдэд Хятадын Ганьсү муж, цаашлаад Хятадын үндэстнүүдийн соёл урлагийг танилцуулах, Монгол, Хятад хоёр орны найрамдалт харилцааг нэг алхам нэмэгдүүлэх зорилготой “Ганьсү соёлын өдрүүд” 06-р сарын 21-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийсэн байна. БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Соёлын Зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн эрхлэгч Ли Вэй нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: - Хятад улс нь 5000 гаруй жилийн соёл иргэншилтэй эртний түүхт улс, өвөрмөц соёл уламжлалтай юм. Ганьсү нь Хятадын баруун хойд хэсэгт байрлах бөгөөд Хуашягийн соёл иргэншил, Хятадын үндэстний чухал үүсэл хөгжлийн орон. Мөн эртний Хятад болон барууны соёл иргэншил, солилцооны чухал гарц бөгөөд Хятадын үндэстний соёлын баялаг эрдэнэсийн сан гэжээ.
Соёлын өдрүүдийн үер Ланьжөүгийн сийлбэр хул, цаасан хайчилбар, үнэрт уут, бүсэн зураг, сүүдэр ший, хуванцар сийлбэр, Жан Епирографи, Жя Юйгуаний цөлийн салхи, чулуун баримал урлагийн үзэсгэлэн зэрэг зохиогдоно. Мөн язгуур хөгжим, ардын дуу, морин хуур, хөөмий, Чин-Янгийн шоу үзүүлбэр зэрэг тоглолт болно.
