solongonews
Хулсан нэхмэлийн захиалга их байна
2023-01-12 22:24
Хулсан нэхмэлийн захиалга их байна.

Цагаан сар дөхөж байгаа энэ үед Фүжян мужийн Ү-Ишань хотод "Фү" үсэг буюу “Буян” үсэгтэй уламжлалт хулсан нэхмэлийн бүтээгдэхүүн олон хүний сонирхлыг татаж, захиалга ихтэй байна. Орон нутгийн хулсан нэхмэлчид зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд "Фү" үсэгтэй хулсан нэхмэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж байна.

Хятадын ард түмэн цагаан сарын баяраар гэр орон гудамж талбайгаа улаан өнгийн цаасан хайчилбараар чимдэг уламжлалтай. Буян хэмээх ханз үсгийг буруу харуулан бичиж өлгөх уламжлал түгээмэл байдаг юм. “Буян” хэмээх утгатай “Фу” үсгийг доош нь харуулж наадаг заншил нь Чин гүрний үеэс уламжилж ирсэн түүхтэй гэнэ. Айл өрх, банк, зоогийн газар, дэлгүүр цонх хаалган дээрээ улаан цаасан дээр хээлж, бичсэн “Фү” үсгийг доош нь харуулж наадаг уламжлалтай. Энэхүү “Фү” үсэг буюу буян хишиг тухайн газарт саатаж буй хэмээн үздэг юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл