Гана нь зөвхөн Кот-д’Ивуарын дараа ордог дэлхийн хоёр дахь том какао экспортлогч орон бөгөөд жил бүр дунджаар 850 мянга орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус улсын өндөр чанартай бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, ихэвчлэн Европ зэрэг бүс нутагт экспортлогдон, тухайн бүс нутгийн шоколад үйлдвэрлэх гол түүхий эд болдог байна. Гана дахь какаоны ургамлын тариалан нь ихэвчлэн борооны ой бүхий бүсэд тархдаг ба жимс нь жилд хоёр удаа боловсорч, жил бүрийн 07-р сард бага ургацын улирал нь эхэлдэг бол ургацын гол улирал нь харин 10-р сараас эхэлдэг байна.

Какаоны шош хатааж буй нь

Какаоны жимсийг хагалж шошийг авч буй нь

Какаоны шинэ шош
