solongonews
Гадаадад суралцагсдыг эх орондоо буцаж ажил үйлс эхлүүлэхийг дэмжнэ
2017-03-13 11:33
Гадаадад суралцагсдыг эх орондоо буцаж ажил үйлс эхлүүлэхийг сайшаан дэмжнэ.

Хятадын Боловсролын яамны сайд Чэн Баошэн 12-нд Бээжинд хэлэхдээ, дөрвөн арга хэмжээ авч Хятадаас гадаадад суралцаж байгаа оюутнуудын эх орондоо эргэн ирж ажил үйлсээ эхлүүлэхийг нэн ихээр сайшаан дэмжих болно гэжээ.

Албаны талын тоо баримтаар бол 2016 он болтол Хятад улс нийт 4 сая 580 мянган оюутныг гадаадад гаргаж суралцуулснаас 3 сая 220 мянга нь эх орондоо буцсан ирсэн байна. Энэ нь Хятадаас гадаадад гарч суралцсан оюутны 80 хувь нь эх орондоо буцан ирж бүтээн байгуулалтад оролцож байна.

Эх орондоо буцан ирж хүч хөлсөө зориулах болсон нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил нь гадаадад суралцсан оюутнуудад ажил үйлс эрхлэх хөдөлгөх хүч, нөхцөл олгосон байна гэж Чэн Баошэн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс дөрвөн арга хэмжээ авч гадаадад суралцаж байгаа оюутнуудын эх орондоо буцан ирж ажил үйлс эхлэх ажлыг нэн ихээр сайшаан дэмжих болно. Нэгд, эх орондоо буцан ирж байгаа хүмүүст үйлчилгээ үзүүлэх, "ногоон хонгил" байгуулах болно. Хоёрт, ажил үйлс эрхлэх нөхцөл бүрдүүлж өгнө. Баруун бүс, зүүн хойд нутгийн их дээд сургууль, гадаадад суралцан буцаж ирсэн хүмүүсийн шинжлэх ухаан техникийн салбарт судалгаа хийхийг дэмжинэ. Гуравт, ажлын байраар хангана. Их дээд сургуулийн төрөл бүрийн чадварлаг боловсон хүчин түр авах, эх орондоо буцан ирж байгаа хүмүүст ажил олох боломжоор хангахад дэмжинэ. Дөрөвт, гадаадад суралцах хүмүүст тал бүрийн цогцолбор, хялбар үйлчилгээ үзүүлэх эдгээр болно гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл