"Майн нэг"-ний амралтын сүүлийн өдөр байсан ч цэцэрлэгт хүрээлэнгээр аялах иргэд олон хэвээр байлаа. Сурвалжлагч Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах төвөөс "Майн нэг"-ний амралтын үеэр цэцэрлэгт хүрээлэнгээр аялах хүмүүсийн тоо 1 сая 700 мянгыг давж болзошгүй гэж мэдээлэв.
И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн буюу Хааны зуны цэцэрлэгт хүрээлэнд усан онгоцоор аялах хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, Зи Жу, Тао Рань Тин цэцэрлэгт хүрээлэнд усан онгоцоор аялах нь 100 хувьд хүрсэн байна. Зоо паркын Пандагийн зааланд хүн ихтэй ба Шян Шань уул, Жун Шань цэцэрлэгт хүрээлэнгээр аялах жуулчдын тоо үргэлжлэн нэмэгдэв.
Түүнчлэн И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, зоо парк, тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнд интернэт тасалбараар үйлчлүүлэх арга ихээхэн үүрэг гүйцэтгэж, тухайн газарт тасалбар зарах ачааллыг хөнгөлөв.
”Майн нэг”-ний амралтаар олон жуулчин хүлээн авав
2017-05-02 11:58
Бээжин хотын цаг агаар 5-р сарын 1-нд 27 градус болсон нь гадуур зугаалах иргэдэд таатай нөхцөл бүрдүүлсэн юм.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
