solongonews
Улс орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпод оролцож мөрөөдлөө биелүүлнэ
2021-12-20 21:12
Улс орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпод оролцож мөрөөдлөө биелүүлнэ

    Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 20-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр:

- АНУ-ыг багтаасан олон орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпод оролцохыг Хятадын тал угтан сайшааж байгаа бөгөөд бүх тамирчдын аюулгүй байдал, тав тухтай нөхцөлийг баталгаажуулж, олимпын тамирчид нэг бүрт олимпын мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах болно. Тэдэнд мэрийн чармайж, сайн амжилт бүтээхийн ерөөлийг дэвшүүлье гэж хэлэв.

   АНУ-ын ҮОХ-ны гүйцэтгэх захирал Сарах Хиршланд саяхан:

- АНУ 230 шахам тамирчдын бүрэлдэхүүнтэй багийг томилон Бээжингийн өвлийн олимпод 65 тамирчдын бүрэлдэхүүнтэй багийг томилон Бээжингийн өвлийн паралимпод оролцуулах болно. АНУ-ын ҮОХ тэмцээнээс өмнө Америкийн тамирчдад цар тахлын халдварын урьдчилсан сэргийлэлтийн бүрэн гүйцэд мэдээллээр хангаж, Хятад улсын хууль тогтоол, ОУОХ-ны дүрмийг танилцуулна. Америкийн тамирчдын Хятад улсад байх хугацааны аюулгүй байдлын баталгаажуулалтын төлөвлөгөөнд бүрэн дүүрэн итгэлтэй байна гэж хэллээ. Жао Лижянь үүнтэй холбогдуулан асуусан асуултад:

- Бээжингийн өвлийн олимп болох цаг улам дөхөж буйн хэрээр дэлхий нийтийн мөс цасны спортын тамирчид бүгдээрээ тус спортын томоохон цуглаан эхлэхийг халуун сэтгэлээр хүсэн хүлээж байна. Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Бээжингийн өвлийн олимпыг дэмжин, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн дуу хоолой улам нэмэгдсээр байна гэж хариулав.

Эх сурвалжаас үзвэл БНСУ, Франц, Финланд, Болгар, Грек, Итали, Нидерланд, Испани, Беларусь, Аргентин, Венесуэл, Куб зэрэг олон орнуудын үндэсний олимпын хорооны албан тушаалтан нар хэлсэн үгэндээ Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай зохиогдохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл