solongonews
Шанхайн Хамтын Ажиллагааны зохион байгуулалтын дээд хэмжээний уулзалтын хэвлэл мэдээллийн төв тун удахгүй ашиглалтад орно
2018-06-04 21:23
Шанхайн Хамтын Ажиллагааны зохион байгуулалтын дээд хэмжээний уулзалтын хэвлэл мэдээллийн төв тун удахгүй ашиглалтад орно.

Шанхайн Хамтын Ажиллагааны зохион байгуулалтын дээд хэмжээний уулзалтын мэдээ мэдээллийн төв 06-р сарын 06-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж, Хятад улсын дотоод гадаадын сэтгүүлчдэд үйлчилгээ үзүүлж эхэлнэ.

Холбогдох ажилтны танилцуулснаар, тус хэвлэл мэдээллийн ерөнхий талбай 35 мянган квадрат метр, сэтгүүлчдийн ажиллах талбай нь 10500 квадрат метр бол бүртгүүлсэн 3000 сэтгүүлчид бүх талын үйлчилгээ үзүүлнэ. Тус төвд үнэмлэх авах төв, лавлах газар, мэдээлэл нийтлэх танхим, хурлын сурвалжилга зэрэг нийт 29 ажлын багтай. 06-р сарын 06-07-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй байх бол 08-ны өдөр 08:00-22:00 цагийн хооронд, 09-10-ны өдрүүдэд 05:00-24:00 цагийн хооронд, 11-ний өдөр 08:00-18:00 цагийн хооронд тус тус нээлттэй байх юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл