solongonews
Интернет сүлжээг цогцлоон бүтээнэ
2014-12-17 09:30
11-р сарын 20-нд Хан Жөүд Дундадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян “Дэлхийн интернет сүлжээний анхны хурал”-д оролцож буй гадаад, дотоодын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан байна.

  Ли Кэчян: -Дэлхийн интернет сүлжээний анхны хурал нь “Саадгүй холбогдож, хамтдаа хуваалцан, хамтдаа зохицуулъя" уриан дор болж байна. Энэ нь нээлтэй хамтран ажиллах, харилцан ашигтай байхыг харуулж байгаа юм. Дундад улс интернет сүлжээнд холбогдсон 20 жилийн туршид дэлхийн интернет сүлжээний их гүрэн болон хөгжиж, асар том зах зээлийг бий болгосон төдийгүй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ салбар, шинэ загварыг бий болгож хэдэн арван сая ажлын байраар хангаж, маш олон оюутан залуусыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тус болсон гэжээ.

       Ли Кэчян: -Интернет сүлжээ бол олон нийтийн шинэчлэлийн шинэ багаж хэрэгсэл төдийгүй засгийн газар үйл ажиллагаагаа явуулах шинэ индэр болно гэлээ. Дундад улсын засгийн газар интернет сүлжээний хөгжлийг чухалчлан дэмжиж байгаа юм. Бид интернет сүлжээг нааштай хүлээн авч, зах зээлийн сэтгэлгээгээр интернет сүлжээг бий болгож, бие даан зах зээлд орох, эх баялгийг зах зээлээр хуваарилах, аж ахуйн нэгжийн шударга өрсөлдөөн зэргийг зохицуулж байна. Дундад улс дэлхийн олон оронтой харилцан нээлттэй, харилцан хүндэтгэсэн үзэл санааны дагуу интернет сүлжээний салбарт эрх тэгш харилцан ашигтай солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлж, интернет сүлжээний хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна гэж хэллээ.


      

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл