solongonews
Элбэг ургацын мишээл Эрэл хайлтын бахдал
2021-10-27 19:20
Элбэг ургацын мишээл Эрэл хайлтын бахдал

Хадлан дээр     Зургийг: ПЭН ЮАНЬ

    Өвөр Монголын өргөн уудам газар нутагт Хятадын шим сайтай хар хөрст нутаг байдаг. Уур амьсгалын онцгой бүсэд байрладаг бөгөөд янз бүрийн уур амьсгалд нийцсэн цаг агаартай, шилдэг сайн байгалийн нөөц баялагтай. Энэ бүхэн нь Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн давуу нөхцөлийг бүрдүүлсэн.

“Хятадын тариачдын элбэг ургацын дөрөв дэх баяр” тохиож буй энэ үед, намрын ургац хураалтын баярт мөчид сурвалжлагч Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэлийн орнуудаар нийтийн хэрэглээний нэрт брэндийг эрж хайсан сурвалжлагыг Хөххотоос эхлүүллээ.

Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүн аравт жагссан Или групп болон Мэнню компани Хөххотыг дэлхийд нэр төртэй “Сүүний хот” болгож, үнээн сүү, сүүн талх, төрөл бүрийн зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд ханган борлуулж байна.

Тархан бэлчиж байгаа тарган сүрэг     Зургийг: ПЭН ЮАНЬ

    Өвөр Монголын хамгийн онцлогтой хөдөө аж аухйн бүтээгдэхүүн гэвэл шинэ соргог үхэр, хонины мах гэдэг нь лавтай. Хөлөнбуйрын ба Шилийнголын тал нутаг бол буурал түүхээ ачаалсан хамгийн ариун дархан тал нутаг юм. Өвсний соргогыг даган, усны тунгалагийг сонгодог хол ойрдоо алдартай Хөлөнбуйрын хонь, Сөнид хонь, Үзэмчин хонь нь тансаг нутгийн шимээр өсөн торниж, өдгөө шүүс сайтай ашиг шим нь цахим худалдаагаар дамжин БНХАУ-ын ард түмний хоолны ширээний дээж болжээ.

Хөнгөн булаг нэлгэр их Хянган давааны гүнээс алгуурхан урсан буугаад Хянган аймгийн Гүйлэр гол болон Тоорын голд нийлэн, хоёр талын хар хөрсөнд нь тутаргын тариа налайна. Хянган аймагтай хиллэж буй Тунляо хот бол умард өргөргийн 40 градус орчмын шижир алтан бүсэд байрладаг. Тус нутгийн ихэнх хэсэгт тарьдаг эрдэнэшиш нь цардуулын агууламж өндөртэй, олон төрлийн бичил элементтэй, эрдэнэшишийг нарийн эдшүүлэн боловсруулах ба тэжээл бордооны аж үйлдвэрийн сайн түүхий материал болж буй. Хорчины улаан үхрийн мах үүнтэй адил нэр хүндтэй, хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн байдаг. Тунляо хоттой хөршилж байгаа Улаанхад хот бол дэлхий дээрх амуу будааны үүслийн газрын орны нэг бөгөөд 8000 жилийн тариалах соёлын түүхийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тус нутгийн элбэг шим тэжээлтэй нарим будаа нь ард олны оршин тогтнохын түшиг төдийгүй, хүмүүсийн эрүүл амьдралын сонголт болсон юм.

Сурвалжлагын аян маань Улаанцав хотын төмс, Бугат хотын богино сүүлт хонь, Ордос хотын ямаан ноолуур, Үхай хотын усан үзэм зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орон нутгийн олон нийтийн хэрэглээний нэрт бүтээгдэхүүнүүд сэтгэлд бууж, эдгээр хотын шинэ бэлгэ тэмдэг болсныг мэдэж болох юм.

Наримын тарианы гэрлийн нийлэлтийг туршина    Зургийг: ЛЮ ЛЭЙ

    Найман зуун газрын Бортохойн тал нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэрт брэндүүд гэрэл гялбаагаа цацруулна. Таван жилийн хугацаанд “Тэнгэрийн хишигт бортохой”-н орон нутгийн олон нийтийн хэрэглээний нэрт брэндийн нэр нөлөө Хятадын орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэргүүнд жагсаж, амуу будаа, гурил, ургамлын тос, мах, архи зэрэгтэй холбогдсон. Баяннуур хотын ард түмний үйлдвэрлэл, амьдралд уусан шингэж, бортохойн түргэн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болсон юм.

Өн өргөн Алшаа нутагт хос бөхт тэмээ хараа баясгаж, шим тэжээл сайтай тэмээний хуурай сүү ба бусад ашиг шим сэтгэлд бууж ирэх нь гарцаагүй. Элсэн цөлийн гүн дэх Алшаа аймгийн ноолуурын цагаан ямаа нь Ордос хотын Арвас ноолуурын цагаан ямаатай адил ховор нандин хөөрхөн амьтан. Дэлхий дахиныг охь содон ямаан ноолуураар хангаж буй.

Баянуурын наран цэцэг

     Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэрт брэндийн өрсөлдөх хүч тасралтгүй дээшилж, зах зээлийн орон зай тасралтгүй өргөжсөөр. Шилийнголын хонин мах, Хорчины улаан үхэр, Улаанцавын төмс, Хянган аймгийн усан тутарга зэрэг 11 төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орон нутгийн олон нийтийн хэрэглээний брэнд нь Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндээр тодорч, Өвөр Монголын 274 төрлийн бүтээгдэхүүн БНХАУ-ын “Нэрт, онц, шилдэг, шинэ” хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр жагсаж, Өвөр Монголын хөдөө аж ахуйн хөгжилд хүчирхэг их хөдөлгөх хүч нэмэрлэнэ.

Тал нутаг, ой шугуй, нуур цөөрөм, элсэн цөл... Энэ бүхэн нь Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онцлогт аж үйлс, нэрт брэндийг хөврүүлснээр барахгүй Өвөр Монголчуудад саруул уудам үйлсийн замыг нээж өгсөн юм.

 

Улаанхадын амуу будаа

Шилийнголын цагаан идээ

Зохиогч: ГОО
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл