solongonews
Хятад, Монголын боловсролын салбарын ажилтнуудын уулзалт ярилцлага болов
2016-03-23 17:57
Хятад, Монголын боловсролын салбарын ажилтнуудын уулзалт ярилцлага Хөххотноо болов.

“Хятад, Монголын боловсролын салбарын ажилтнуудын уулзалт ярилцлага” 3 дугаар сарын 23-ны өдөр Хөххотын Үйлс зочид буудалд болов. Монгол Улсын БСШУЯ-ны СӨХ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй Монгол Улсын боловсролын ажилтнууд болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Жүө Гуанюань нар уг үйл ажиллагаанд оролцсон байна.

Хоёр талын боловсролын ажилтнууд Хятад, Монгол хоёр улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд анхаарлаа хандуулах тал дээр санал бодлоо хуваалцан, туршлагаа солилцсон байна.

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл