solongonews
Ши Жиньпин дарга хөдөлмөрчин түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
2021-05-01 20:49
Ши Жиньпин дарга хөдөлмөрчин түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.

“5 · 1”-ний олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин намын төв хорооны өмнөөс Хятад улсын хөдөлмөрчин түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга:

Энэ жил “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, социалист шинэчилсэн улсыг бүтээн байгуулах аяныг эхлүүлсэн анхны жил болж байгаа бөгөөд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа юм. Хятад улсын хөдөлмөрчид шаргуу ажиллаж, "КОВИД-19"-ийн цар тахлыг ялан давж, нам болон улсын хөгжилд чухал хувь нэмэр үзүүлсэн гэв.

Тэрээр мөн хөдөлмөр нь зол жаргалыг бүтээдэг. Бодитой ажиллавал агуу үйлсийг бүтээнэ. Хөдөлмөрчид хөдөлмөрийн жишээчийн үзэл санаа, хөдөлмөрийн үзэл санаа, уран дархны үзэл санааг ихээр бадрааж, шаргуу бүтээж, зоригтойгоор тэмцэж, гол хүчин болох цэргийн нөлөөгөө илүү сайн харуулж, социалист шинэчилсэн улсыг бүтээн байгуулж, Хятадын үндэстнийг сэргэн мандуулах болно.

Бүх орон нутгийн намын хороо засгийн газраас хөдөлмөрчдийн санаачилгат чанар, бүтээлч чанарыг дэмжиж, хөдөлмөрчин түмний хуулийн дагуу эрх ашгийг баталж, шинэ цаг үед илүү сайн гавьяа байгуулж үйлс бүтээхийг дэмжих хэрэгтэй гэж чухалчлав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл