
Өвгөн Долоон Одны тахилга
Дэлхийн Монгол туургатны бөө мөргөлийн гавьяат, Мөнх тэнгэрийн зайран, Өвөр Монголын Баруун Үзэмчин хошууны Баянгол сумын уугуул, Хуучид угсааны Дөрөө овогт Тогтохын Алтанхүүгийн санаачилгаар сэргээн зохион байгуулсан “Өвгөн Долоон Одны тахилга” билгийн тооллын цагаан сарын шинийн долооны үдэш Баруун Үзэмчин хошууны Жирийнгол сумын нутаг дахь “Улаан Утай мөргөлийн орон”-ы урьд хормойд болж, хангай байгаль, хүн ардаа баясгалаа.

Тахилгын бэлтгэл хангагдлаа


Өвгөн Долоон Одны тахилгын үеэр
Одоогоор дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэхүү тахилгын хувьд 2015 оны цагаан сараар анх сэргээгдэж байсан бол энэ удаад хол ойроос нийт 600 гаруй монголчууд оролцож, од бурхандаа даатган, онгод сүлдээ сэргээжээ.




Өвгөн Долоон Одны тахилгын үеэр
- “Өвгөн Долоон Одны тахилга” бол Монголчуудын, тэр тусмаа Хуучид аймгийн эрт дээрээс хүндэтгэн тахиж ирсэн их тахилгын нэг юм. Шинэ жилдээ хүн ардынхаа сайн сайхныг даатгаж, 12 жилтний хийморь сүлдийг сэргээн, хишиг буяныг нь хурайлж, олзны үүдийг нээн, гарзны үүдийг нь хааж, гай муу бүхнээс холдуулж, гайхалтай үйлс бүхэн нь биелэхийг даатгадаг маш гүнзгий утга учиртай тахилга байгаа юм гэж Алтанхүү зайран танилцууллаа. Тэрээр мөн:
- Долоон одны тахилга гэдэг ёсондоо долоон гал дээр долоон бөө бөөлдөг учиртай. Гэхдээ манай нутагт энэхүү зан үйлийг сэргээгээд удаагүй бөгөөд гал дааж бөөлөх чадалтай бөө хараахан олдохгүй байгаа учир энэ хэдэн жил би ганцаараа бөөлж байгаа хэмээн тайлбар хийж өгсөн билээ.

Дэлхийн Монгол туургатны бөө мөргөлийн гавьяат, Мөнх тэнгэрийн зайран Т.Алтанхүү

Т.Алтанхүүгийн “Гавьяат бөө судлаач”-ийн өргөмжлөл




Өвгөн Долоон Одны тахилгын үеэр
2017 оны тахилгын үеийн зургаас:



2016 оны тахилгын үеийн зургаас:


