solongonews
Ши Жиньпин суртал ухуулгын үзэл санааныажлын хурал дээр чухал илтгэл тавив
2018-08-23 11:37
Ши Жиньпин суртал ухуулгын үзэл санааныажлын хурал дээр чухал илтгэл тавив.

Бүх Хятад улсын суртал ухуулга, үзэл санааны ажлын хурал 08-р сарын 21-нээс 22-ны өдөр болтол Бээжинд хуралдав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал илтгэл тавив.

Хурлаар дарга Ши Жиньпин: - Бодит байдалд бид суртал ухуулга, үзэл санааны ажлын тухай жам ёсны ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлж, олон олон шинэ үзэл санаа шинэ үзэлтэй шинэ өгүүлэл дурдсан. Энэ нь үзэл ухамсрын хэлбэрийн ажил дахь ХКН-ын удирдах эрхийг баримтлах, үзэл санааны ажлын “Хоёрыг бэхжүүлэх” үндсэн үүргийг баримтлах, шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар бүх намыг зэвсэглэн, ард түмнийг хүмүүжүүлэхийг баримтлах, социализмын гол өртгийн үзлийг бий болгон практикт хэрэгжүүлэхийг баримтлах, соёлын итгэл бол илүү үндсэн, илүү өргөн, илүү гүн гүнзгий итгэл, илүү үндсэн даамгай хүч болохыг баримтлах, мэдээ мэдээлэл яриа хэлэлцээний дамжуулах хүч, дагуулах хүч, нөлөөлөх хүч, итгүүлэх хүчийг дээшлүүлэхийг баримтлах, ард түмнээр гол болгох зохион бүтээх удирдамжийг баримтлах, эмх цэгцтэй интернетийн орон зайг бий болгохыг баримтлах, Хятад улсын түүхийг сайн ярьж, Хятад улсын дуу хоолойг сайн дамжуулахыг баримтлах явдал болно. Эдгээр чухал үзэл санаа нь суртал ухуулга, үзэл санааны ажлыг сайн хийх үндсэн зарчим журам болно. Урт удаан хугацаагаар баримталж, тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж чухалчлав.

Ши Жиньпин: - Хятад улсын онцлогтой социализм шинэ цаг эринд оржээ. Эрхбиш үзэл санаагаа нэгтгэх, хүч чадлаа төвлөрүүлэхийг суртал ухуулга, үзэл санааны ажлын гол гогцоо болгох хэрэгтэй. Мөн шинэ байдал доор суртал ухуулга, үзэл санааны ажлыг сайн хийхэд эрхбиш туг далбааг мандуулах, ардын сэтгэлийг нягтруулах, шинэ хүнийг хүмүүжүүлэх, соёлыг мандуулах, дүр төрхийг илрүүлэх үүрэг хариуцлагыг санаачилгаараа үүрэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: - Хятадын соёлын нөлөөлөх хүчийг тасралтгүй дээшлүүлж, шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааг санаачилгаараа ухуулан тайлбарлаж, Хятад улсын ард түмний мөрөөдлөө тэргэлшүүлэхээр тэмцсэн түүх, Хятад улс энх тайвнаар хөгжиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийг баримталсан түүхийг санаачилгаараа сайн ярьж, дэлхий дахинд Хятад улсыг илүү сайн таниулж ойлгуулах хэрэгтэй гэж чухалчлав.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл