Хятадын орон нутгийн 2018 оны ”Хоёр чуулган” өнөөдрөөс эхлэн хуралдаж байна
2018-01-21 20:50
Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 21-ний өдөр Хятадын Ань Хүй, Шиньжян мужийн ”Хоёр чуулган” хуралдаж эхэлсэн байна.
"Хоёр чуулган" нь БНХАУ-ын “Ардын Төлөөлөгчийн Их Хурал” ба “Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөө”-ний хурал болно.
Энэ он ХКН ХIХ их хурлын үзэл санааны дагуу ажиллаж, хэрэгжүүлэх хамгийн анхны жил учир Хятадын орон нутгийн "Хоёр чуулган"-аар хэрхэн тухайн газрынхаа хөгжлийн хэтийн төлөвлөгөөгөө зохицуулах талаар ард иргэд их анхаарал хандуулсан байна. Үүнээс гадна орон нутгийн "Хоёр чуулган"-аар аймгийн Ардын Төлөөлөгчийн Их Хурал, Засгийн газар, УТЗЗ-ний гишүүдийн шинэ ээлжийн сонгууль явагдах бөгөөд ихэнх муж орнууд хамгийн эхний мужийн түвшний Хянан шалгах зөвлөлийн даргыг сонгох болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
