Энэ оны 01-р сараас 09-р сар хүртэл Хятадын хот суурин газруудад 10.01 сая ажлын байр шинээр бий болсон тухай 27-нд Хятадын Хүний нөөц, нийгмийн даатгалын газраас мэдээлсэн байна.
Хүний нөөц, нийгмийн даатгалын газрын мэдээллээр 09-р сарын сүүлчээр ажилгүйдлийн болон хөдөлмөрийн чадвар алдалтын нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал, ажлын ослын даатгал зэрэг 3 даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулсан бөгөөд ажлын байрны тогтворжуулалтын нөхвөр, ажилчдыг хэвээр үлдээх нэг удаагийн сургалтын дэмжлэг, ажлын байр нэмэгдүүлэхэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого нь аж ахуйн нэгжүүдэд нийт 280 гаруй тэрбум юань хэмнэж өгч чадсан байна. Мөн 01-ээс 09-р сар хүртэл 72.7 тэрбум юанийн ажил эрхлэлтийн дэмжлэгийг аж ахуйн нэгж, ажилчдад тараасан байна.
Мөн энэ онд хүний нөөц, нийгмийн даатгалын газар 120 мянга орчим онлайн болон оффлайн ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж, 100 гаруй сая ажлын байрны мэдээллийг хангаж, хүний нөөцийн үйлчилгээний байгууллагуудын ажлын байрыг тогтвортой байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулахыг уриалж, удирдан зохион байгуулсан ажээ.
Орон нутгийн хүний нөөц, нийгмийн даатгалын газрууд нь ажилгүй их сургууль төгсөгчдөд үйлчлэх үйл ажиллагаа явуулж, ядуу буурай төгсөгчдөд тусгай тусламж үзүүлж,бусад төгсөгчдөд 1.02 сая дадлагажигч ажлын байр хангасан байна.
01-ээс 09-р сар хүртэл Хятад улс ажилгүй 3.87 сая хүнд ажил олгож,ажиллахад хэцүү 1.32 сая хүнийг ажилд оруулахад нь тусалжээ. Ядуурлаас ангижирсан хүн амны ажил олголтод анхаарал хандуулж, есдүгээр сарын эцэст ядуурлаас ангижирсан 32.69 сая хүнд ажил олгосон байна.
