solongonews
”Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” санаачилга хүлээн зөвшөөрөгдөв
2023-06-07 09:43
Хуванцар бохирдолтой тэмцэхэд дэлхий нийтэд туслах ”Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” санаачилга олон орны мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөв.

Зургаадугаар сарын 05-ны өдөр бол Дэлхийн байгаль орчны өдөр юм. Энэ жил дэлхий даяар “Хуванцар бохирдлын эсрэг шийдэл”-д анхаарал хандуулж, хуванцар бохирдлыг бууруулахад гол зорилго тавьсан байна.

Хятадын засгийн газар, Олон улсын хулс раттаны байгууллагын хамтран дэвшүүлсэн "Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” санаачилга нь хуванцар бохирдлыг буруулахад тусалж, тогтвортой хөгжлийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулах болно гэж олон орны мэргэжилтнүүд үзэж байна.

Хуванцар бохирдол нь хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль орчны хамгийн ноцтой асуудлуудын нэг бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт анхаарах чухал асуудлын нэг болсон ажээ. 2022 онд Хятад, Олон улсын хулс раттаны байгууллага хамтран хуванцар бүтээгдэхүүнийг орлоход илүү сайн үүргийг гүйцэтгэхийн тулд дэлхий даяар "хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх санаачилга гаргажээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дагуу хүн төрөлхтөн жил бүр 400 гаруй сая тонн хуванцар үйлдвэрлэдэг бөгөөд жил бүр 10 сая орчим тонн хуванцар хаягдал далайд урсдаг. Их хэмжээний хуванцар хог хаягдал, өргөн тархалт, нөлөөлөл нь бүх талын анхаарлыг татаж байгаа бөгөөд хуванцар бохирдол нь хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна.

Хуванцар бохирдлыг аль болох багасгахын тулд шинжлэх ухаан, технологийг ашиглан хуванцар хэрэглээг орлуулах шинэ материалыг боловсруулах хэрэгтэй болсон гэж Хүмүүнлэгийн Ухааны Үндэсний Академийн гишүүн Бага Жон Кобб үзсэн байна.

"Хуванцрыг орлуулах материалыг илрүүлэх нь хуванцрын хэрэглээг багасгах, хуванцар бохирдлыг бууруулах үр дүнтэй арга болсон байна. "Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх" санаачилга нь практикт маш их ач холбогдолтой бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулдаг. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн хуванцар бохирдолтой тэмцэхийн тулд аль болох хурдан арга хэмжээ авах ёстой" гэв.

WWF-ийн дэлхийн хуванцар бодлогын тэргүүн Эрик Линдбьерг "Хуванцрыг орлуулах материалыг олох нь чухал бөгөөд хулс болон раттан материал нь шийдэл санал болгож байна гэж үзэж байна. Одоо бүх талууд шаардлагатай өөрчлөлтөд хүрэхийн тулд зөв тодорхой арга хэмжээ, дүрэм журмыг боловсруулах цаг болсон байна" гэжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хуванцар бүтээгдэхүүнтэй харьцуулахад хулс нь бат бөх, өсөлтийн хугацаа богино, тарихад хялбар зэрэг хуванцрыг орлох байгалийн давуу талтай.Ногоон, нүүрстөрөгч багатай, өсөлт түргэн, сэргээгдэх болон доройтсон биомассын материалын хувьд баглаа боодол, барилгын материал болон бусад салбарт биологийн задралын бус зарим хуванцар бүтээгдэхүүнийг шууд орлуулах боломжтой.Хуванцрыг хулсаар орлуулах нь ногоон бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, хуванцар бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой ажээ.

Хулс нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж чадна. Хулс хурдан ургадаг бөгөөд хулс нь мод, эрчим хүч ихтэй, өндөр ялгаруулдаг хуванцар, бетон, ган зэрэг материалыг орлуулж, улмаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж чадна. Технологийн хөгжлийн дагуу сав баглаа боодол, барилга, тээвэр, хими болон бусад олон салбарт хулсны бүтээгдэхүүнүүд хуванцар бүтээгдэхүүнийг орлохыг эрмэлзэж байна.

Японы Тохоку их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төвийн профессор Асука Тошикава “Ерөнхийдөө хуванцрыг хулсаар орлуулах нь чулуужсан түлшний хэрэглээг багасгах боломжтой” гэжээ.

Олон улсын байгаль орчны байгууллагын Уур амьсгалын эмзэг байдлын форумын шинжээчдийн зөвлөх бүлгийн дэд дарга Ренато Константино хэлэхдээ "Тогтвортой хөгжлийн үүднээс авч үзвэл хулс раттан зэрэг уламжлалт материалууд нь чулуун тос, хуванцар зэрэг материалаас давуу талтай. Цаг агаарын өөрчлөлт хүн төрөлхтөнд ноцтой сорилт болж байна. Уламжлалт материал ашиглах туршлагаа хуваалцах нь цаг үетэй дасан зохицох арга юм" гэжээ.

Филиппиний байгаль орчны хамгаалагч Фон Эрнандез "Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээг багасгахын тулд хулс зэрэг байгалийн, тогтвортой материалуудыг ашиглах нь зөв чиглэл мөн."Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” санаачилгыг хүн бүр баяртайгаар хүлээн авч, Хятадын засгийн газар дэлхийн хуванцар бууруулах ажлыг үргэлжлүүлэн дэмжихийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Бразилийн Хятад судлалын төвийн эдийн засагч, захирал Ронни Линс хулс раттан үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгааг онцолжээ. Мөн хулс раттан нь олон хуванцар бүтээгдэхүүний маш сайн орлуулагч. "Хуванцрын оронд хулсан бүтээгдэхүүн хэрэглэх” санаачилгыг хэрэгжүүлснээр хуванцрын салбарт хөрөнгө оруулалт, инновацыг дэмжиж, байгаль орчинд үзүүлэх хуванцар бохирдлын нөлөөг бууруулахад тусална. Хулс ратаны бүтээгдэхүүн нь маш их чадавхтай бөгөөд олон тооны хуванцар бүтээгдэхүүнийг орлох төлөвтэй байна. Ингэснээр ногоон эдийн засгийг илүү сайн хөгжүүлж, илүү эрүүл ертөнцийг бий болгоход маш чухал ач холбогдолтой гэсэн байна.

Зохиогч: ТАНВ ЖИНЖИН, ЖАН ШАОРҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл