solongonews
Аялал жуулчлалын онцлог бааз байгуулж орлогоо нэмэгдүүлнэ
2017-03-24 18:04
“Дуут нуур малчин айл” аялал жуулчлалын баазыг тэмдэглэв.

Шулуун хөх хошууны Гоостой үзэсгэлэнт орны “Дуут нуур малчин айл” аялал жуулчлалын бааз нь үндэстний онцлогтой аялал жуулчлалын баазаар хол ойрын жуулчдыг угтаж, орлогоо нэмэгдүүлж орон нутагтаа алдаршина.

Тус аялал жуулчлалын баазыг ажиллуулж байгаа Мөнхбаатар, Уяхан нар Шулуун хөх хошууны Нарт сумын Дуутнуур багийн малчин болно. Тэд аялал жуулчлалын баазад ажилтан байжээ. 2010 онд нутаг буцаж, үзэсгэлэнт төгс нутгийнхаа давуу тал болон аялал жуулчлалын баазад ажиллаж байсан туршлагадаа түшиглэж 2011 оноос өөрийн гэсэн аялал жуулчлалын бааз байгуулсан байна. Тэд аялал жуулчлалын бааздаа ойр хавийн хориод малчныг урин ажиллуулж, тэдэнд мал аж ахуйн үйлдвэрлэлээсээ илүү орлого олох боломжийг хангажээ. Уяхан хэлэхдээ: - Бид олон газрын аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаагаас гадна дотоодын аялагчдын багийг хүлээн авч үйлчилдэг. Тиймээс манай аялал жуулчлалын баазад ойр хавийн жуулчид тасардаггүй. Мөн холын зочид ч олон ирдэг. Энэ жилээс аялал жуулчлалын газраа өргөтгөн тэлэх санаатай байна гэв.

Залуу хос баазынхаа идээ ундааны чанарыг баталж хөдөөнөөс шинэ, экологийн хонь үхрийн мах оруулж, үндэстний онцлогтой идээ ундаагаараа зочиндоо үйлчилдэг бөгөөд зочинтойгоо халуун дотноор харьцдаг болохоор тэднийд морилох зочин ч маш олон байдаг билээ. Тэд хонуут өнжүүтээр зочлох жуулчдад түүдэг галын үдэшлэг зохиож сонирхуулдаг байна. Өвөр Монголын дотоод жуулчдаас гадна Бээжин, Тяньжинь, Шаньдүн, Шанши зэрэг хол ойрын жуулчдын анхаарлыг татаж, 2016 он гэхэд 40-өөд монгол гэртэй болж хүрээгээ тэлж, жилийн цэвэр орлого нь 600 мянган юаньд хүрч, орны зэрэглэлийн 4 одтой аялал жуулчлалын баазаар шалгарсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл