solongonews
Ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын үр бүтээл бэхжиж байна
2022-01-05 11:26
Ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын үр бүтээл бэхжиж байна.

2021 он бол ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын үр бүтээлийг бэхжүүлж, хөдөө бүс нутгийг сэргэн хөгжүүлэх ажилтай үр дүнтэй холбогдох анхны эхний жил юм. Бүх талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд ядуурлаас ангижруулах бодлогын зохицуулалт, оновчтой болгох зорилтууд хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажилтай амжилттай нэгдэж, хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын сайн эхлэл тавигдлаа гэж 01-р сарын 04-ний өдрийн Хятадын Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх үндэсний товчооны дарга нарын хурлаар мэдэгдсэн байна.

Хятадын Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх товчооны намын хорооны нарийн бичгийн дарга, товчооны дарга Лю Хуаньшинь хэлэхдээ, 2021 онд ядуурлаас ангижирсан хүн амын нэг хүнд ногдох цэвэр орлого 12500-аас давах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2020 оныхоос 1790 гаруй юаниар нэмэгдэж, 16.5 хувиар өссөн байна. Ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын үр бүтээлийг бэхжүүлж, хөдөө бүс нутгийг сэргэн хөгжүүлэх ажилтай үр дүнтэй нэгдэх ажил урагштай явагдаж байна. Төв засгийн газраас тодорхойлсон 33 бодлогыг бүгдийг нь нийтлэн хэрэгжүүлж, төв засгийн газраас хөдөө бүс нутгийг сэргэн хөгжүүлэхэд дэмжих зорилгоор 156 тэрбум 100 сая юанийн татаас олгосон нь өмнөх оныхоос 10 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Бүтэн жилийн хугацаанд ядуурлаас ангижруулсан хүн амд зориулж 65 тэрбум 400 сая юанийн зээл шинээр олгож, 1 сая 557 мянган өрхийг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

2022 онд "Үндсэн үр ашгийг хадгалж, хөгжлийг ахиулж, сэргэлтийг ахиулах"-д анхаарч, ядуурлын байдалд дахин буцах байдлаас сэргийлэх үндсэн зарчмыг хатуу баримтлах ёстой. Ядуурлаас ангижирсан хүмүүсийн орлогын өсөлтийг орон нутгийн тариаланчдынхаас өндөр байлгаж, ядуурлаас ангижирсан тариаланчдын орлогын өсөлт бүх Хятадын хэмжээний тариаланчдын орлогын өсөлтөөс түргэн байлгахыг батлахын тулд хөдөө бүс нутгийн бүтээн байгуулалт, хөдөө бүс нутгийн нийгмийн үйл ажиллагааг хөгжүүлэх ажлыг бодитоор дэмжинэ гэж 2022 оны ажлын төлөвлөгөөний тухай Лю Хуаньшинь танилцууллаа.

Зохиогч: ГҮ ЖҮНЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл