Үр тарианы баталгаат байдал бол дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн засаглалын чухал агуулга юм. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас 09-р сарын 07-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайд Ма Юушяны танилцуулснаар "Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Үндэсний үр тариа болон эд материалын нөөцийн товчоо, Шаньдүн мужийн захиргаатай хамтран 09-р сарын 09-нээс 11-ний өдрүүдэд Шаньдүн мужийн Жинань хотноо Үр тарианы алдагдлын асуудлаарх олон улсын хурлыг хуралдуулна" гэжээ.
Энэ удаагийн их хурал нь “Үр тарианы алдагдал, бүрэлгэн байдлыг багасгаж, дэлхийн үр тарианы баталгаат байдлыг ахиулъя” гол сэдвээр зохиогдох бөгөөд 20-ийн бүлгийн гишүүд, бүс нутаг улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, эрдэм шинжилгээний салбарынхан зэрэг олон талуудад яриа хэлцэлд оролцох индэр хангаж, олон улсын үр тарианы алдагдлын сорилт, хамтын ажиллагаа, хариуцлага хийгээд засаглал зэрэг чухал сэдвээр зөвшилцөх гол зорилт тавьсан байна. Өдгөө их хуралд Итали, АНУ, Их Британи, Франц, Индонез зэрэг 20-ийн бүлгийн орнуудын хөдөө аж ахуйн яамны сайд, НҮБ-ын Хүнсний дээд хэмжээний уулзалтын тусгай элч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагуудын албан тушаалтан, түүнчлэн Уругвай, Серби, Фижи, Африкийн Холбоо зэрэг улс орон, бүс нутгийн төлөөлөгчдийг урьж онлайн илтгэл хийлгэхээр болжээ. Үүний зэрэгцээ Австрали, Канад, Ирланд, Чили зэрэг 15 орноос Хятад улсад суугаа элчин сайд нар, 50 гаруй орны төлөөлөгч, олон улсын нэр нөлөө бүхий 40 гаруй эрдэмтэн мэргэжилтэн, үндэстэн дамнасан олон компанийн албан тушаалтан нар их хуралд оролцох болно. Энэ нь Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улсаас хөдөө аж ахуйн салбарт зохион байгуулж буй хамгийн томоохон олон улсын арга хэмжээ юм.
