Сэтгүүлч Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, энэ он гарснаас хойш, Хятад улсын ногоон, нүүрстөрөгчийн ялгарал багатай өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бүтэц үргэлжлэн сайжирсан байна.
Хятад улсын шинэ эрчим хүчний салбар нь технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд байнга тулгуурлан хурдацтай өсөлтийг бий болгож байна. Оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 34.3 хувиар өсч, цэнэглэгч төхөөрөмж, автомашины лити-ион батарей зэрэг туслах бүтээгдэхүүний үйлдвэрлэл тус тус 25.4 хувь, 16.5 хувиар өссөн. Нарны зайн үйлдвэрлэлийн салбарын гинжин хэлхээний өсөлтийн байдал сайн байж, цахиур, нарны эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэдэг хэт тунгалаг шил зэрэг үндсэн түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус тус 55.4 хувь, 43.6 хувь, 42.8 хувиар өссөн байна.
Цэвэр эрчим хүчний системийн бүтээн байгуулалт түргэсч, гол гол салбарт эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах ажил эмх цэгцтэй ахиц дэвшил гаргаж, ногоон үйлдвэрлэлийн арга хэлбэр болон амьдралын хэв маягийг аажмаар бүрдүүлсэн байна.
