solongonews
Мэдээ мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөнө
2017-09-15 16:20
Мэдээ мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөнө.

"Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын аж үйлдвэр, мэдээ  мэдээллийн салбарын хөгжлийн индексийг нийтлэх хэвлэлийн бага хурал 14-нд Бээжин  хотод болж, Хятадын Электрон мэдээллийн салбарын нэгдсэн холбооны байнгын орлогч  дарга Чүй Вэйжи үг хэллээ. 
Тэрээр "Хятад улс “нэг бүс нэг зам” дагуу улс  орнуудтай мэдээ мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ажил төрлийн салбарын хамтын ажиллагааны тусгай индэр, зохицуулалтын механизм байгуулж,  үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ" гэжээ. 
Чүй  Вэйжи "Хятадын  Электрон мэдээллийн салбарын нэгдсэн холбоо “нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын аж үйлдвэр, мэдээ мэдээллийн хөгжлийн тухай судалгаагаа эрчимжүүлж, хөгжлийн  индекс нийтлэх зэрэг арга замаар хөрөнгө оруулалтад эш баримт хангаж ажиллах болно. Холбогдох судалгааны дагуу, Казакстан, Тайланд, Йордан, Энэтхэг, Турк  зэрэг орны аж үйлдвэр, мэдээ мэдээллийн салбарын бодит хүчин нэмэгдсээр байгаа бөгөөд ирээдүйд үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааны гол салбар болох төлөвтэй байна" гэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл