solongonews
Аз жаргалтай зөгийчид
2021-06-03 10:49
Аз жаргалтай зөгийчид


Жил бүрийн хавар Юньнань мужийн Цучин хотын Луопин шяньд тариан талбай хязгааргүй үргэлжилнэ.

Жил бүр цэцэглэх үеэр улс орны өнцөг булан бүрээс зөгийчид энд цуглардаг. Статистикийн мэдээгээр энэ жил 350 гаруй зөгийчид  50 мянган зөгийтэйгөө Луопин шяньд  ирсэн байна.

Ху Сяо-Ү нь тэдгээр зөгийчдийн нэг.

Ху Сяо-Ү Луопин шяний Шетянь тосгоны залуу зөгийчин. Тэрээр бага байхдаа ааваасаа зөгий үржүүлгийн арга ухаанд суралцаж, одоо нутгийн зөгий үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн болжээ. Зөгийний тухай ярихад Ху Сяо-Үд яриад ч дуусашгүй үлгэр түүх их...

Ху Сяо-Ү  ажилч зөгий шиг шаргуу хөдөлмөрлөж, амьдралын аз жаргалыг хором бүрд мэдэрдэг.

Одоогийн байдлаар Ху Сяо-Ү  200 гаруй хайрцаг зөгий үржүүлж, зөгийн балны жилийн  орлого нь 200 мянган юаньд хүрчээ.

Юннань, Гуандун, Гуанси, Шэньси, Ганьсу, Нинсягийн хаана цэцэг сайн ургана зөгийчид тэнд " нүүдэллэнэ".

Бид майханд хооллож тэндээ амьдардаг. Майхан бол зөгийчдийн гэр. "Ху Сяо-Ү болон түүний гэр бүлийнхэн ийм нүүдлийн амьдралд нэгэнт дасжээ. Жил бүр "нүүдэл"-д жилийн хагасыг зориулдаг.  Хавар болохоор нутагтаа буцаж ирдэг.


Нутаг сэлгэх нь зөгийчдийн хувьд хамгийн завгүй үе юм. Гуаншигаас ирсэн нэг өрх нь нутаг сэлгэхээр бэлдэж байна. Ху Сяо-Ү болон бусад зөгийчид туслахаар иржээ.


Ху Сяо-Ү хэлэхдээ "Хүний нутагт очиход нутгийн иргэд бидэнд их тусалдаг. Бусад газраас ирсэн зөгийчид миний нутагт ирвэл би ч тэдэнд аль болох туслахыг хичээж байна".


Өнөөдөр Ху Сяо-Ү  мөн зөгий үржүүлгийн хоршоо байгуулж, арав гаруй өрхтэй хамтран зөгий үржүүлж, илүү сайн сайхан амьдралыг бий болгохоор хичээн ажиллана.


 Ганзаг дүүрэн буцлаа.


Луопингийн зөгийн аж ахуй улам бүр хүчирхэгжинэ гэж Ху Сяо-Ү харж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл