XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 03-р сарын 09-ний үдээс өмнө бүгд хурал хийж, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Үдээс хойш багийн хурал хийж, уг тайланг үргэлжлэн хянан хэлэлцэнэ.
УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны II чуулган 09-ний үдээс өмнө багийн хурал хийж, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэж, үдээс хойно нь бүг хурал хийж, гишүүд санал бодлоо солилцоно.
XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэл мэдээллийн төв өнөөдөр гурван удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 08 цаг 45 минутаас БХАТИХ-ын Хөдөө аж ахуй хөдөө тосгоны комиссын эрхлэгч гишүүд Чэнь Шивэнь, Санхүү эдийн засгийн комиссын дэд эрхлэгч гишүүн Урт, Хууль зүйн ажлын комиссын дэд эрхлэгч Лю Жүньчэн, Шю Аньбяо, Байгаль орчин эх баялаг хамгаалах комиссын гишүүн Ли Фэн нарыг урьж ардын төлөөлөгчдийн их хурлын хууль тогтоох ажлын талаар сэтгүүлчийн асуултад хариулна. 10 цаг 30 минутад Худалдааны яамны сайд Жүн Шань, дэд сайд бөгөөд олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шоувэнь, дэд сайд Чянь Кэминыг урьж дотоодын хүчирхэг зах зээл бий болгож, гадаадад нээлттэй байхыг бүх талаар ахиулах тухай сэтгүүлчийн асуултад хариулна. 15 цагт төрийн зөвлөлийн төрийн өмчийн хорооны дарга Шяо Ячин, дэд дарга Рэнь Вэн Жемин, нарийн бичгийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Пэн Хуаган нарыг урьж, “төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжил”-ийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулна.
