solongonews
ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР” XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ
2018-04-07 20:42
ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР” XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

Энэ арга хэмжээнд, Хятад банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн орлогч Ян Жи-юн, Улаанбаар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Бао Айдүн, МУ дахь Фүжянь Мужийн Бизнесийн Холбооны дарга Лянь Дүншэн, МУБИС-ийн Боловсролын Дээд Сургуулийн захирал Г.Цогзолмаа жич Их Засаг Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль зэрэг МУ-ын их дээд сургуулиудын хятад хэлний багш нар, хятад хэл сурч буй оюутнуудын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцжээ.

 

МУИС, МУБИС, ШУТИС, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль зэрэг МУ-ын их дээд сургуулиудын 1-4 ангийн 15 оюутан тус шалгаруулалтад оролцож, сугалааны асуултад хятадаар хариулах, урлаг соёл, спортын төрлийн ур чадавхын үзүүлбэр тоглолт тоглож, ур авьяасаа сорин ширүүн өрсөлдсөний дүнд, Хүмүүнлэгийн Их Сургуулийн 3-р ангийн оюутан, 18 настай Мөнхбатын Гүюг 1-р байранд шалгарч, энэ оны 7-р сарын үеэр Бээжин хотноо болох дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын “Хятад хэлний гүүр”-ийн XVΙΙ удаагийн тэмцээнд МУ-ын их дээд сургуулийн оюутнуудыг төлөөлөн оролцох эрхийн бичгийг авсан байна. 

 

Өнөөдрийн шалгаруулалтаар бас 2-р байранд 2, 3-р байранд 4, шилдэг байранд 8 оюутан тус тус шалгаруулж, шагнал урамшуулал олгожээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл