Бээжин хот 2015 онд эрсдэл ихтэй 906 аж ахуйн нэгжийг хаажээ. Бээжин хотын Аюулгүй үйлдвэрлэлийн хяналт удирдлагын товчооны холбогдох ажилтан хэлэхдээ: - Бээжин хот нүүрсний уурхай, бусад уул уурхай болон эрсдэл ихтэй химийн үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжийг шат дараатай гаргах бодлогыг судалж байгаа ба эрсдэл, бохирдол ихтэй аж ахуйн нэгжийг Бээжин хотоос түргэн шуурхай гаргаж байна гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2015 онд Бээжингийн аюулгүйн хяналтийн системээс гал сөнөөх, байшин барилга, эрсдэл ихтэй химийн бүтээгдэхүүн болон салют, тоосонцор үүсгэдэг тэсрэх бодис зэрэг эрсдэл ихтэй салбарт хатуу шалгалт явуулж, нийтдээ 7778 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 906 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан байна.
Нийслэлийн бус чадавхыг тараах ажлын явцад, Бээжин хотын аюулгүйн хяналтын салбараас голцуу аюулгүй үйлдвэрлэлийн "сөрөг жагсаалт"-ын тогтолцоо байгуулж, түүхий эдээр эм үйлдвэрлэх, бэхийн төрлийн үйлдвэрлэл, хуванцар хальсны төрлийн үйлдвэрлэл зэрэг салбарыг хориг хязгаарлалын жагсаалтад оруулах шаардлагатайг судлан нотолжээ. Түүнчлэн эдгээр салбарын аж ахуйн нэгжийн аюулгүйн стандартыг дээшлүүлж, тэргүүний технологийн агууламжтай тоног төхөөрөмж ашиглахыг аж ахуйн нэгжид хатуу шаардаж, хоцрогдсон техник, гар урлал болон тоног төхөөрөмжийг устгах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна.
2016 онд Бээжин хот далд аюулыг шалган илрүүлж цэгцлэх системийн байгуулалт болон онц ноцтой далд аюулыг цэгцлэхэд 125 сая юань зарцуулах болно. Үүнд нефьт түгээх станцын техникийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, стандартыг дээшлүүлснээс болж үүссэн ноцтой далд аюулыг арилгах, нефьт хийн дамжуулах хоолойн далд аюулыг түргэн шуурхай цэгцлэх, нефьт, байгалийн хий, эрсдэл ихтэй химийн бүтээгдэхүүн болон хот суурины хий дамжуулах хоолойн аюулгүйн эрсдлийг зохицуулах, эрсдэл ихтэй аж ахуйн нэгжийг устган арилгах зэрэг багтаж байна.
