solongonews
ҮХАЙ ХОТЫН УСАН ҮЗМИЙН ”АМТАТ ЗАМ”
2024-04-19 10:04
Цөл, Хатан гол, усан үзэм нийлээд Үхай хотын өвөрмөц онцлогтой жижиг хотын романтик үзэмжийг бүрдүүлнэ

        Цөл, Хатан гол, усан үзэм нийлээд Үхай хотын өвөрмөц онцлогтой жижиг хотын романтик үзэмжийг бүрдүүлнэ.

        ӨМӨЗО-ны Үхай хот нь Хатан гол, Улаанбух цөл, Хөвч цөл, Муу-Усны элсэрхэг газрын уулзварт оршдог тул өвөрмөц ус, гэрэл, дулааны нөөц нь Үхай хотын сайн усан үзмийг ургуулж, сайн усан үзэм нь Үхайг "Усан үзмийн хот" болгосон юм.

        Үхай хотод усан үзмийн цэцэрлэг үзэх, вино хийх, вино амтлах, экологийн үзвэр үйлчилгээ, газар тариалангийн туршлага, гэр буудал зэргийг нэгтгэж, бизнесийн баялаг хэлбэр, өвөрмөц онцлог бүхий соёлын аялал жуулчлалын загварыг бий болгож, чинээлэг аж үйлдвэр, үзэсгэлэнт хөдөө нутаг, чинээлэг тариаланчдын "Тааламжтай" дүр зураг чимээгүйхэн өрнөж байна.

        Үхай хотын амтат усан үзэм

        08-р сарын эхнээс 10-р сарын дунд үе хүртэл Үхай хотын Хайнань дүүргийн Сайхан-Ус тосгонд усан үзмийн тариаланчдын хувьд жилийн хамгийн завгүй үе байж, худалдан авах, түүхээр ирэх иргэд, жуулчид олон, захиалга ч ихтэй байдаг.

- Бид өнөөдөр 200 хайрцаг усан үзмийг 20 мянган юаниар зарлаа! 10 мү талбайн усан үзэм үндсэндээ зарагдаж дууслаа гэж хэлэхдээ Шы Лай-Ин баярласан нь илт байлаа. Ян Мин, Шы Лай- Ин хоёул хамтдаа 2005 онд усан үзэм тарьж эхэлжээ. Тэдний усан үзэм амттай тул борлуулалтын тал дээр санаа зовох хэрэггүй юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Үхай хот байгалийн баялаг, газарзүйн давуу талдаа түшиглэн усан үзмийн аж үйлдвэрийг өргөн цар хүрээтэй, онцлог шинж чанартай, ногоон байгууламжтай, брэндээр хөгжүүлэхийг иж бүрэн дэмжиж, усан үзмийн аж үйлдвэрийн хөгжил нь чанарыг сайжруулах хурдацтай замд орлоо.

2023 онд "Үхай усан үзэм"-ийг Шиннун худалдааны төвийн лангуун дээр тавьжээ. Тухайн өдөр захиалга өгсөн тоо 400 давж, 1500 гаруй кг усан үзэм зарагдсан байна. Усан үзмийн нэрэмжит "Усан үзмийн нислэг" нь Үхай хотоос бүх Хятадын нийт газар орон руу нисч, эхний нислэгээр 12 тонн усан үзэм тээвэрлэсэн байна. Улмаар жилийн тээвэрлэлтийн хэмжээ 80 тоннд хүрч мөн 20 мянга гаруй захиалгад хүрсний дээр бүх Хятадын 160 хот руу тээвэрлэлт хийх болно.

Түүнчлэн Үхай хотын усан үзмийн баазын бүтээн байгуулалт нь бүс нутгийн төлөвлөлтийг хэрэгжүүлж, усан үзмийн үйлдвэр цэцэрлэгт хүрээлэнд суурилсан, стандартчилагдсан, өргөн цар хүрээтэй хөгжилд хүрч, боловсруулах, хадгалах зэрэг аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ тасралтгүй өргөжин тэлж, "Удирдагч + суурь" болон "Аж ахуйн нэгж + тариаланчид" загварыг аажмаар бүрдүүлж, аж үйлдвэрийн хөдөлгөгч хүч, эрсдэлд тэсвэртэй байдал аажмаар нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдсээр байна. Аж ахуйн нэгжийн хөгжил, аж үйлдвэрийн өсөлт, хамтын орлогын өсөлт, олноор баяжуулалтын органик нэгдмэл байдалд хүрсэн юм.

Одоогийн байдлаар Үхай хотын усан үзмийн тариалангийн талбай 2000 га-д хүрч, 100 гаруй төрлийн усан үзэм тариалж, жилийн усан үзмийн гарц 10 мянган тонноос давж, Үхай хот Өвөр Монголын усан үзмийн үйлдвэрлэлийн хамгийн том бааз болсон ба "Үхай усан үзэм"-ийн брэндийн үнэ 1 тэрбум 440 сая юаньд хүрч, усан үзмийн хотын нэр хүнд мэдэгдэхүйц дээшилсэн байна. 2015 онд "Үхай усан үзэм" газарзүйн заалтын гэрчилгээний барааны тэмдгийг ашиглах онцгой эрх авсан; 2019 онд Үхай хот нь Хятадын вино үйлдвэрлэдэг 13 онцлог бүсэд багтсан; 2020 онд Үхай усан үзмийн тариалангийн талбайг Хятадын онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний давуу талтай гурав дахь багц гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Үхай хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Хайбовань дүүргийн намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Хао:

- Үхай хот хойд өргөргийн 39 градуст усан үзэм тариалах дэлхийн "Алтан бүс"-ийн өвөрмөц давуу талуудад бүрэн найдаж, орчин үеийн хөдөө аж ахуйн стандартад нийцүүлэн усан үзмийн аж үйлдвэрийг хөгжүүлж, усан үзмийн үйлдвэрлэлийг аж  үйлдвэрийн стандартаар өргөжүүлэн хөгжүүлж, усан үзмийн үйлдвэрлэлийг соёлын үүднээс чадавхижуулан, анхдагч, хоёрдогч, гуравдагч үйлдвэрүүдийн нэгдсэн хөгжлийн чиг хандлага эрчтэй хурдацтай юм гэж хэллээ.

         "Амтат" усан үзэм нь соёлын аялал жуулчлалын салбарыг холбоно

    Жил бүрийн есдүгээр сард Үхай хотын цөлийн виноны соёл, аялал жуулчлалын наадам хуваарийн дагуу зохион байгуулагддаг. Одоог хүртэл таван удаа амжилттай зохион байгуулагдаж, усан үзэм нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх салбарыг холбосон байна.

Цөлийн вино соёлын аялал жуулчлалын наадмын үеэр Үхай хот виноны анхилуун үнэр, дуу бүжиг, инээд хөөрөөр дүүрэн байв. Рок хөгжмийн наадам, виноны алдар нэрийн тэмцээн, виноны мэргэжлийн шүүгчдийн тэмцээн, элсний загалмайн уралдаан зэрэг 10 гаруй арга хэмжээ нь Үхай хотын аялал жуулчлалын өвөрмөц нөөцийг харуулж, усан үзмийн улирлын аялал жуулчлалын таван маршрут нээн виноны соёлын сэтгэл татам байдал болон хөгжлийн эрч хүчийг шинэ өнцгөөс харуулсан байна.

 Одоогийн байдлаар "Үхай усан үзэм" нь Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газарзүйн заалтын гэрчилгээний анхны багцыг аваад байна. Усан үзмийн тариалангийн талбай нь 2 мянган га-д хүрсэн ба 100 гаруй төрөл байдаг. Түүнчлэн усан үзэм тариалах, боловсруулах, эргэлт, хадгалалтад 46 компанитай, вино үйлдвэрлэх 4 компанитай. Жилд 14 мянга 300 гаруй тонн вино үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадал нь 200 сая юаньд хүрч, бүтээгдэхүүнээ АНУ, Герман, Дани зэрэг улс оронд экспортолдог.

Үхай хот усан үзмийн аж үйлдвэрт голлон анхаарч, усан үзмийн тариалангийн 30 гаруй амралт, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, элсэн цөлийн экологийн 4 анхны виноны үйлдвэр байгуулан, жил бүр 400 мянга гаруй жуулчин хүлээн авч, 100 сая юаниас давсан орлоготой болжээ.

Үхай хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооны захирал Ү Фэнрун:

- Үхай хот усан үзэм, виноны өвөрмөц соёлын туршлагыг өргөжүүлэхийн тулд виноны үйлдвэрлэл, өндөр чанартай усан үзмийн нөөц, цөлийн виноны соёлд тулгуурлан соёлын аялал жуулчлалын зах зээлийг улам идэвхжүүлдэг гэж хэллээ.

        Үхай усан үзэм нэгдсэн хөгжлийн "Тааламжтай" замд орлоо

   Усан үзмийн талбайн аялалын маршрутуудаар зочилсон хүмүүс жижиг галт тэргээр үзэх юм уу цэцэрлэг, фермийн ландшафтаар зугаалж, замдаа шинэхэн усан үзэм түүж болно.

- Усан үзмийн цэцэрлэгт хүрээлэнгийн аялалын маршрутуудтай болсноор манай тариалангийн талбайг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь түүвэр хөдөө аж ахуйг хөгжүүлэх бидний итгэлийг бэхжүүлж байна гэж Туаньже шинэ тосгон Тунфү хөдөө аж ахуйн хоршооны дарга Ню Шанхай хэлэв.

2023 оны долоодугаар сард нээлтээ хийсэн 16.8 километр урт усан үзмийн аялалын маршрутууд нь газар тариалангийн бүс нутаг, хот суурин газрын хооронд "Гар барилт"-ыг бий болгож, хөдөө аж ахуйг соёлын аялал жуулчлалын салбартай нягт холбосон юм. Хөдөө аж ахуйн есөн парк, 9500 гаруй мү үржүүлгийн газрыг хооронд нь холбож, аялал зугаалга, фермийн зугаа цэнгэл, түүж, суралцах зэрэг нь иргэд, жуучдад таатай газар болжээ.

Хайбовань дүүргийн Чяньлишань сууринд байрлах орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркад органик хатаасан үзэм боловсруулах төв нь дотоодын тэргүүлэгч технологийг ашиглан орон нутгийн органик хатсан үзэм боловсруулж дуусгасан нь Үхай усан үзмийн гүн боловсруулалтын бүтээгдэхүүнийг ганц виноноос олон төрөл болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.

Одоогийн байдлаар Үхай усан үзмийн үйлдвэр нь тариалалт, исгэх, аялал жуулчлал зэрэг олон төрлийн аж үйлдвэрийг нэгтгэсэн аж үйлдвэрийн нийлмэл тогтолцоог бүрдүүлж, хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөө тосгоны оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх тулгуур салбар болж, бүс нутгийн өндөр  чанартай хөгжилд шинэ эрч хүч оруулж байна.

Үхай хотын засгийн газрын намын удирдлагын бүлгийн гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга Шы Лижюнь:

- Үхай хот одоогийн байдлаар Шар мөрний сав газрын экологийг хамгаалах, өндөр чанартай хөгжүүлэх үндэсний стратегийн боломжийг ашиглаж, ногоон, органик усан үзмийн бааз, орчин үеийн байгууламжийн усан үзмийн шинжлэх ухаан, технологийн паркуудыг эрчимтэй байгуулж, экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан газар тариалан, мал аж ахуйг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ зам бий болгохыг эрмэлзэж байна гэж хэллээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл