Хятадад суралцаж ажиллаж амьдарч буй гадаадын хүн их байна. Хятад улс чинээлэг нийгэм байгуулснаас тэдний амьдрал ч сайжирч, Хятадын хөгжил нь тэдэнд сайн сайхан амьдрал авчирсан.
Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны анагаах ухааны их сургуульд аспирантурт суралцаж буй Бангладешийн оюутан Кан Мят Кав өдгөө Хятадад 10 жилийн нүүр үзэж байна. Тэрээр аспирантурт суралцахын сацуу анагаах ухааны их сургуулийн харья эмнэлэгт клиникийн практик хийж буй юм. Тэрээр багаасаа эмч болох мөрөөдөлтэй байж, сайхан завшаан боломж тохиосноос болж Хятадад ирж суралцсан юм. Тэрээр гоо сайхны мэс заслын мэргэжилд суралцсан юм. Аав ээж нь эхэндээ үүнийг нь төдий л дэмждэггүй байж, эмч хүн өвчин засах ёстой гэж үзэж байсан байжээ.
(Гоо сайхны мэс заслыг аав ээж минь төдийлөн ойлгодоггүй байсан. Бид өвчин засахаас гадна бас өвчтөнд сэтгэл зүйн үйлчилгээ хангадаг. Зарим хүмүүс нь өөрийнхөө царай зүсээ муухай гэж боддог учраас гэрээсээ гарч найз нөхөдтэйгөө уулзах ч дургүй байдаг юм байна. Гоо сайхны мэс засал нь тэдний иймэрхүү сэтгэл зүйн асуудлыг зохицуулж өгч буй хэрэг юм. Ийм учраас гоо сайхны мэс засал гэж бас дажгүй ажил юм шүү.)
Хятадын ард түмний амьдрал сайжрахыг хирээр хүмүүс гоо сайхандаа их анхаардаг болжээ. Сүүлийн хэдэн жилд Хятадын гоо сайхны мэс заслын салбар хурдтай хөгжиж, зах зээлийн цар хүрээ нь ч цаашид өргөжиж, Кан Мят Кав маань ч Хятадын энэ салбарын хөгжилд итгэл дүүрэн байгаа юм.
(Хятад улс хүн ам олонтой, зах зээлийн эрэлт хэрэгцээ асар их байдаг. Өнгөрсөнд хүмүүс мөр бүтэн гэдэс цатгалан амьдрахын төлөө зүтгэж байсан. Харин одоо амьдрал өдрөөс өдөр сайжирч, хүмүүс оюун санааны амьдралд илүү анхаарал тавьдаг болжээ. Амьдрал улам сайжрахын хирээр хүмүүсийг үзэл ойлголтод ч өөрчлөлт гарч, өөрийн биедээ хөрөнгө оруулалт хийдэг боллоо. Хятадын гоо сайхны мэс заслын салбар нь хэрэглээний халуун цэг болж, хөгжлийн сайн сайхан хэтийн төлөвтэй байна.)
Анагаах ухааны салбарын гадаадын оюутны хувьд Кан Мят Кав Хятадын эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж байдаг. Хот хөдөөг хамарсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн даатгалын баталгааны дүрэм түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм.
(Эрүүл мэндийн үндсэн даатгал нь бүх нийтийн хамарсан байна. Цаашлаад алс зайдуу уулархаг нутгийн тосгонуудыг ч хамарсан байна. Үүнд улсаас нөхвөр олгож, хөдөө тосгоны хамтарсан эмнэлгийн даатгалын дүрэм хэрэгжүүлсэн юм. Энэ дүрэм нь хүн бүрд өвчнөөс үзүүлэх боломж хангасан юм. Бас хүнд өвчилсөн нөхцөлд тэдний хүндрэл бэрхшээлийг зохицуулсан бөгөөд өвчилснөөс болж дахин ядуурах байдал дахин гарахгүй болсон.)
Гэнэт дэлгэрсэн шинэ коронавирусийн цар тахлын үед Хятадын засгийн газар түргэн шуурхай арга хэмжээ авч, бүх нийтээрээ сэтгэл нэгдэж тэмцсэн нь Кан Мят Кав-д гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ.
(Хамгийн түрүүнд засгийн газар зөв арга хэмжээ авсан гэж бодож байна. Бүх нийтээрээ хамтран ажилласан. Энэ нь хувь хүний асуудал биш бүх нийтэд холбоотой асуудал тул тэд хувиа бодож довоо шарлуулаагүй юм. Ийм учраас засгийн газрын ажил ч маш урагштай байж, хязгаарлах цаг нь богиноссон юм. Миний олгосноор Хятад улс бол цар тахлыг түргэн шуурхай хяналтдаа авсан анхны орон юм. )
Хятадад ирснээсээ хойш Кан Мят Кав жил бүр чөлөө заваараа олон газраар аялан жуулчилж явсан. Тэрээр Гуанши, Бээжин, Шанхай, Гуандүн, Хү Нань, Нин Шя зэрэг цөөн бус муж хотоор аялж явсан юм. Өдгөө олон газрууд маш түргэн хөгжиж, Нань Нин хот ч өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж, хурдны төмөр зам, метротой болж, олон улсын шинэ нислэгийн шугамтай болж, гар утсаар тооцоо хийх явдал түгээмэл болж, амьдрал тав тухтай, хүрээлэн буй орчин үзэсгэлэнтэй сайхан байна. Тэрээр бид Хятадын чинээлэг нийгмийг нүдээрээ харлаа гэжээ.
