solongonews
Ши Жиньпин Виллем-Александр нар Хятад, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан илгээв
2022-05-18 20:43
Ши Жиньпин, Нидерландын хаан Виллем-Александр нар Хятад, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин дарга Нидерландын хаан Виллем-Александр нар 05-р сарын 18-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг Элчин сайдын түвшинд тэмдэглэв.

 Ши Жиньпин чухалчлахдаа:

- Хятад, Нидерланд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн байна. 2014 онд би Виллем-Александр хаантай хамт Хятад, Нидерландын харилцааг нээлттэй, ажил хэрэгч иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон дээшлүүлж, Нидерландын Хятад, Европын холбооны хамтын ажиллагаанд “гарц” болох үүрэг тодорхой болов.   "COVID-19"-ийн цар тахал дэгдсэний дараа Хятад, Нидерланд хоёр бие биенээ дэмжиж, хоёр ард түмний найрамдал гүн гүнзгий байгааг харуулсан байна. Би Хятад, Нидерландын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Виллем-Александр хаантай хамт Хятад, Нидерландын харилцааг хоёр орон, ард түмэнд тустай, эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийг ахиулахад бэлэн байна.

 Виллем-Александр хэлэхдээ:

- Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын харилцаа, соёлын харилцаа зэрэг салбарт идэвхтэй солилцоо өрнүүлсэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Нидерланд, Хятадын сайн сайхан, үр өгөөжтэй харилцаа улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Мөн өдөр Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нар харилцан баярын цахилгаан илгээв.

Ли Кэчян хэлэхдээ:

- Хятад улс Нидерландын талтай хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болон олон салбарын солилцоог илүү бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятадад түлхэц үзүүлэх боломж болгон ашиглахад бэлэн байна.

 Рютте хэлэхдээ:

- Нидерланд, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр тал эдийн засгийг сэргээх, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл