
Өнөөдөр буюу энэ сарын 03-ны өдөр “2018 оны Санхүүгийн мэдээллийн үйлчилгээний хөгжлийн чуулга уулзалт” Бээжин хотод зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалт нь “Санхүүгийн үйлчилгээ, эрсдэлээс сэргийлэх” сэдвийн дор болж, банк санхүүгийн салбар, судалгааны салбар, тэгүүлэх аж ахуйн нэгж болон холбогдох хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон байна.
Уулзалтын үер Санхүүгийн мэдээллийн үйлчилгээний салбар хэрхэн банк санхүүгийн эрсдэлийг урьдчилан сэргийлэхэд туслах, “Бүс ба зам” санаачилгад үйлчлэх тухай гүнзгий зөвшилцсөн. Санхүүгийн мэдээллийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх шинэ арга замуудыг судалж, Санхүүгийн мэдээллийн үйлчилгээний компаниудыг нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд таатай уур амьсгалыг бий болгох аж.
