solongonews
Ван И Гүрж, Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай утсаар хэлэлцээ хийлээ
2022-04-21 17:22
Ван И Гүрж, Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай утсаар хэлэлцээ хийлээ.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 04-р сарын 20-ны өдөр Гүржийн Гадаад хэргийн сайд Дарчашвилитай утсаар ярив.

Ван И хэлэхдээ "Энэ жил Хятад, Гүрж хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр тал хоёр орны харилцааг амжилттай хөгжүүлсэн туршлагыг нэгтгэн дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах ёстой. Хятадын язгуур ашиг сонирхол, гол асуудалд Гүрж улсыг тууштай дэмжиж ба Гүрж “нэг Хятадын бодлого”-г баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа хэлбэрийг эсэргүүцэж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байна. Гүрж дэлхийн хөгжлийн санаачилгад эртхэн нэгдэн орохыг Хятад улс хүсэж байна".

Далчашвили хэлэхдээ "Гүрж Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилсаар ирсэн бөгөөд Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна".

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 04-р сарын 20-ны өдөр Арменийн Гадаад хэргийн сайд Мирзоянтай утсаар ярив.

Ван И хэлэхдээ "Хятад, Армен хоёр бол харилцан итгэлцсэн сайн найз, чин сэтгэлийн хамтын ажиллагаатай сайн түнш юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг боломж болгон ашиглаж хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр орны харилцааны тасралтгүй хөгжлийг ахиулах ёстой. Хятадын язгуур ашиг сонирхолд холбогдох асуудлаар Хятадын талын байр суурийг Армени цаашид тууштай дэмжиж, “нэг Хятадын бодлого”-г тууштай баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа хэлбэрийг эсэргүүцнэ гэж Хятадын тал үзэж байна. Арменийг дэлхийн хөгжлийн санаачилгад эртхэн нэгдэхийг Хятад улс хүсэж байна".

Мирзоян хэлэхдээ "Армени улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай олон салбарын солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна".

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 04-р сарын 20-ны өдөр Азербайжаны Гадаад хэргийн сайд Байрамовтой утсаар ярив.

Ван И хэлэхдээ "Энэ жил Хятад, Азербайжаны орнууд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Азербайжаны харилцаа шинэ гэрэлт хэтийн төлөвийг нээж, илүү боловсронгуй, утга учиртай шинэ шатанд гарна гэж үзэж байна. Азербайжан улс Хятадын язгуур ашиг сонирхолд холбогдох асуудлаар Хятадын хууль ёсны байр суурийг үргэлжлэн дэмжиж, “нэг Хятадын бодлого”-г баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа хэлбэрийг эсэргүүцнэ гэж Хятадын тал үзэж байна. Азербайжаны дэлхийн хөгжлийн санаачилгад идэвхтэй нэгдэхийг Хятад улс хүсэж байна".

Байрамов Хятад улсад Өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Хятад улс Азербайжанд цар тахлын эсрэг тэмцэлд үнэтэй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Азербайжан улс дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл