solongonews
Хятадын төмөр зам 16.2 сая зорчигч тээвэрлэжээ
2023-06-24 20:59
Луут завины баярын эхний өдрөөр Хятадын төмөр зам 16.2 сая зорчигч тээвэрлэжээ.

 Хүмүүс амралтын өдрөөр байгалийн үзэсгэлэнт газруудыг эрэлхийлж, эх орныхоо их гол мөрөн, уул усаа шимтэн, амьдралын сайхныг зугаатай өнгөрүүлдэг.

 22-ны өдөр буюу "Луут завины баяр"-ын эхний өдрөөр улс орон даяар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Төмөр замын тухайд улсын төмөр зам 22-ны өдөр 16.2 сая зорчигч, 10868 суудлын галт тэрэг тээвэрлэжээ. Хурдны замын хувьд улсын чанартай авто замууд өчигдөр 30.95 сая зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 66.3 хувиар нэмэгдсэн байна. Иргэний агаарын тээврийн тухайд энэ жилийн “Луут завины баяр”-ын үеэр иргэний агаарын тээвэр өдөрт 16110 нислэг үйлдэж, өдөрт 1.98 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа нь 2019 оны мөн үеэс өссөн үзүүлэлт гарав. Захиалгын нөхцөл байдлаас харахад Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Ханжөү, Бээжин, Чүнчин, Ши-Ань хотуудын хоорондох нислэгийн чиглэлүүд агаарын тээврийн хамгийн түгээмэл чиглэл хэвээр байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл