solongonews
Хоёр зүйлийн дахин ашиглагдах боломжтой хөөргөх пуужинг хөөргөх болно
2024-03-05 12:30
Хоёр зүйлийн дахин ашиглагдах боломжтой хөөргөх пуужинг хөөргөх болно.

      2024 оны хоёр хурал хуралдах болсонтой холбогдуулан УТЗЗ-ийн гишүүн, Хятадын сансрын шинжлэх ухаан,технологийн корпорацын нэгдүгээр академийн шинэ хөөргөх пуужингийн ерөнхий зохион бүтээгч Рүн И танилцуулахдаа “Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац 4 метр, 5 метрийн диаметртэй дахин ашиглах боломжтой хөөргөх пуужингийн 2025 болон 2026 онд хөөргөхөөр төлөвлөжээ”.

       Тэрээр “Сүүлийн жилүүдэд Хятадын дахин ашиглах боломжтой хөөргөх тээврийн хэрэгслийн гол технологи маш их хөгжлөө олсон байна.Уламжлалт хөөргөх пуужинтай харьцуулахад дахин ашиглагддаг пуужин нь үндсэн дөрвөн техникийг хөгжүүлжээ.Нэг нь пуужинг буцан ирэхэд нь зөв газар газардуулах.Хоёрт,пуужин газардах үеийн аюулгүй байдлыг хангах.Гуравдугаарт, дахин ашиглах шаардлагыг хангахын тулд пуужинг хэрхэн эвдрэхгүй байлгах.Хамгийн эцэст пуужинд засвар үйлчилгээ хийх хэрэгтэй үед хэрхэн хурдан засварлах вэ зэрэг болно”.

     Уг корпорац өнгөрсөн жил босоо хөөргөж, газардах хөөргөх пуужингийн нисэх туршилтыг дуусгаж, дахин ашиглагддаг пуужингийн олон технологийн асуудлуудыг шийдсэн байна.

Зохиогч: ФҮ ИФЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл