Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 10-нд Төрийн Зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, гадаад худалдааны арга хэмжээг улам тогтворжуулж, нээлттэй байдлаа өргөжүүлэн тогтвортой өсөлт тогтвортой ажил олголтод тус дөхөм үзүүлэхээр тогтов. Нийгмийн даатгалын зардлын хэмжээг бууруулах ажлыг үнэнхүү сайтар хийхийг шаардаж, төрийн хэсэг өмчийг бүх талаар шилжүүлэхээр дамжин нийгмийн даатгалын санг арвижуулахаар шийдэв. Төвийн төсвийн хэрэгжилт болон санхүүгийн бусад орлого зарлагын шалгалтаар дамжин асуудлыг илрүүлж, цэгцлэн залруулах ажлыг төлөвлөлөө.
Хурлаас гадаад худалдааг улам тогтворжуулах арга хэмжээг тогтоов.
Нэг. Ттатвар санхүүгийн бодлогыг төгөлдөржүүлнэ. Импортын татварын ерөнхий түвшинг үргэлжлэн бууруулж, экспортын татвар буцаах бодлогыг төгөлдөржүүлэх талаар судалж, татвар буцаах ахицыг түргэтгэнэ.
Хоёр. Банк санхүүгийн дэмжлэгээ эрчимжүүлнэ. Экспортын итгэмжийн даатгалын гүйцэтгэх үүргийг нэн сайнаар бадруулж, хамрах хэмжээгээ өргөжүүлэн даатгалын зардлыг зүй зохистой бууруулахыг ахиулж, аж ахуйн нэгжийн шаардлагад нийцсэн тусгай даатгалын төрлийг судална. Банк санхүүгийн байгууллагыг удирдан дагуулж, дунд жижиг аж ахуйн нэгжийг гадаад худалдааны хуримтлал хөрөнгөөр дэмжихээ нэмэгдүүлнэ. Нөхцөл бүрдүүлэн юаниар тооцоо хийхийг хялбарчлах талаар дээшлүүлнэ.
Гурав. Хил дамнасан цахим худалдаа, дахин боловсруулалтын худалдааны татварын хөнгөлөлт үйлчилгээ зэрэг шинэ ажил төрлийг түргэн хөгжүүлж, импортын худалдааны үлгэр жишээ бүсийг бий болгоно.
Дөрөв. Худалдааг хялбарчлах түвшнээ дээшлүүлнэ. Импорт, экспортын үе дамжлагын хяналт удирдлагын гэрчилгээг хялбарчлах, боомтоор нэвтрүүлэх хугацааг богиносгох, боомтын төлбөрийг бууруулах зэрэг тал дээр мэдэгдэхүйц их амжилт гаргах юм байна.
