solongonews
Москвагийн амьтны хүрээлэнгийн аварга пандууд ”Ру-И” болон ”ДинДин”
2023-03-20 16:23
Москвагийн амьтны хүрээлэнгийн аварга пандууд ”Ру-И” болон ”ДинДин”

    2023 оны 03-р сарын 19-нд орон нутгийн цагаар Москвагийн амьтны хүрээлэнд "Ру-И", "ДинДин" хэмээх аварга пандуудыг үзэхээр зорчигчид байн дахин ирж байлаа. Панда  ордон нь москвагийн амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай газар болоод дөрвөн жил болж байна.

    Эр аварга  панда "Ру-И" нь 2016 оны 07-р сард Хятадын аварга Панда байгаль хамгаалах, судалгааны төвийн Я-ан Бифэн баазад төржээ. Эм аварга панда "Диндин" нь 2017 оны 7-р сард Хятадын аварга Панда байгаль хамгаалах, судалгааны төвийн Волон Шеншупингийн баазад төржээ. 2019 онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энэхүү "нөхөрлөлийн элч" Орос улсад ирсэн бөгөөд энд 15 жил амьдрах юм байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл