01-р сарын 08-нд Ардын Их Хурлын Ордонд ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлөөс 2017 оны үндэсний шинжлэх ухаан, технологийн шагнал олгох хурал хийв. Наньжиний Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 83 настай профессор Ван Зэшань, "ДОХ, гепатит вирус зэрэг ноцтой халдварт өвчнөөс сэргийлэн хамгаалах" шинжлэх ухаан технологийн үндэсний тусгай төслийн техникийн мастер 89 настай Хөү Юньдэ нар 2017 оны үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагналыг хүртлээ.

2000 онд шинжлэх ухаан технологийн үндэсний дээд шагналыг албан ёсоор бий болгосон бөгөөд өнөөг хүртэл нийт 29 эрдэмтэнд тус шагналыг олгосон юм. Тус шагналыг авсан хүн бүрт 5 сая юань олгодог ажээ.

Шагнал авсан хоёр буурал эрдэмтэн сурвалжлагчид хэлэхдээ: Энэхүү мөнгөн шагналаа шинжлэх ухааны судалгаанд зарцуулах болно. "Мөнгөн шагналаа судалгааны баг байгуулахад зарцуулах нь ердийн хэрэг юм. Учир нь бид хамт олныхоо хүчинд амжилтад хүрсэн" гэжээ. Ван Зэшань сурвалжлагчид хэлэхдээ: Би энэхүү мөнгөн шагналаа "Хүүхэд багачуудын өсөн бойжих сан" байгуулахад зарцуулахаар төлөвлөж, олон оюутанд шинжлэх ухаан судалгааны салбарт өөрийгөө зориулахыг дэмжинэ гэжээ.

