solongonews
Дэнлүүний баяр
2022-02-16 11:35
Дэнлүүний баяр

    Хятад улс Цагаан сарын шинийн 15-ныг “Дэнлүүний баяр” хэмээн тэмдэглэдэг бол энэ өдөр айлууд гэрийнхээ үүдэнд улаан дэнлүү өлгөж, баярын уур амьсгал оруулдаг байна.

      Дэнлүүний баяр нь Хятадын уламжлалт баяруудын нэг юм.   Дэнлүү нь Хятадын ард түмний сэтгэлд баяр найрын бэлгэ тэмдэг болон үлджээ. Дэнлүүний баяр нь голчлон дэнлүү үзэх, төрөл бүрийн амттай “Тан юань” идэх, дэнлүүний оньсого таах зэрэг ардын уламжлалт арга хэмжээг багтаадаг. Мөн орон нутгийн дэнлүүний баярууд нь арслангийн бүжиг, модон хөлт тоглолт, хуурай завиар сэлж тоглох, Янгар бүжиг бүжиглэх, Ян /тарианы чих/ Гэ /дуу/-г дуулах, тайпин бөмбөр зэрэг ардын уламжлалт үзүүлбэрүүдийг тоглодог.

Өнгө алагласан хувцас өмсөж тоглодог “Янгар” бүжиг нь Хятадын хойд бүс нутагт өргөн дэлгэрсэн ардын бүжгийн төрөл бөгөөд олон мянган жилийн түүхтэй. Эртний тариаланчид тарианы чих суулгах явцдаа алжаалаа тайлахын тулд дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан нь аажмаар Янгар бүжиг буюу “Ян /тарианы чих/ Гэ /дуу/”-г бий болгон хөгжүүлсэн гэх тайлбар бий. 

Ард түмний дунд өргөн дэлгэрсэн модон хөлт тоглолт нь 500 гаруй жилийн түүхтэй ардын урлагийн нэгэн төрөл юм. Жүжигчид урт модон хөлийг хөлдөө уян алхаж үсрэн бүжиглэдэг. Модон хөлний модон савааны уртын хэмжээгээр урт, дунд, богино гэж ангилдаг бөгөөд модон хөлний хамгийн урт нь 3m хүрнэ.

Модон хөлт гэх урлагийн хэлбэр нь эртний хүмүүс модноос зэрлэг жимс түүх зорилгоор хоёр урт савааг хөлдөө зангидан боодог байснаас үүсэлтэй гэж үздэг байна. 

Мөн дэнлүүний баяраар олон олон тоглолт үзүүлбэрүүд явагддаг. Хөххотод энэ удаагийн баяраар олон арга хэмжээ зохион байгуулагдсан бол түүний нэг нь циркийн үзүүлбэр тоглолт байлаа. 02-р сарын 15-ны үдэш Хөххотын Үлгэр урлагийн ордонд циркийн үзүүлбэр тоглолтууд болж, цирк урлагийн ид шидийг гайхуулан хуран цугласан ард олны сэтгэлийг баясган хөгжөөв.   

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл