solongonews
2015 онд Эрээн боомтоор экспортолсон жимс, хүнсний ногооны хэмжээ эрс нэмэгдэв
2016-02-25 11:56
2015 онд Эрээн боомтоор экспортолсон жимс, хүнсний ногооны хэмжээ эрс нэмэгдэв.

        2015 онд Эрээн боомтоор 93 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон ба мөн үеэсээ 6.7 хувиар нэмэгдсэн байна. Өртөг нь 100 сая юаньд хүрч, мөн үеэсээ 10.2 хувиар өсжээ.

        Эрээн боомтын жимс, хүнсний ногоо экспорт 2015 оны хувьд дөрвөн том онцлогтой байлаа.

Нэг. Хилийн жижиглэн худалдааны экспорт илт давуу байж, экспорт 91 тоннд хүрч, мөн үеэсээ зургаан хувиар нэмэгдэж, тухайн үеийнхээ хүнсний ногооны экспортын нийт хэмжээний 98.2 хувийг эзэлсэн байна. Энгийн худалдааны экспорт 2000 тонн байж, мөн үеэсээ 59.9 хувиар буурч, 1.8 хувийг эзэлжээ. Хоёр. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэг чухал тулгуур байж, гадаад өмчит аж ахуйн нэгжүүд бууралтын үедээ орсон. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн Эрээн боомтоор дамжуулан экспортолсон жимс, хүнсний ногоо 92 мянган тоннд хүрч, 6.8 хувиар нэмэгдсэн ба мөн үеийнхээ экспортын 99.2 хувийг эзэлжээ. Гадаадын өмчит аж ахуйн нэгжүүдийн экспорт 1000 тонн байж, мөн үеэсээ 8.9 хувиар буурсан ба 0.8 хувийг эзэлсэн.

Гурав. Монгол Улс экспортын хамгийн том зах зээл болсон. Эрээн боомтоор Монгол руу экспортолсон жимс, хүнсний ногоо 87 мянган тоннд хүрч, мөн үеэсээ 0.5 хувиар өссөн ба мөн үеийнхээ экспортын нийт хэмжээний 93.5 хувийг эзэлсэн байна. Оросын Холбооны Улс руу 6000 тонныг экспортолж, мөн үеэсээ 6.4 дахин нэмэгдсэн ба 6.5 хувийг эзэлжээ.

Дөрөв. Экспортын гол барааны төрөлд төмс, байцаа, сонгино, алим, халуун ногоо зэрэг орно. Эрээн боомтоор 40 гаруй төрлийн жимс, хүнсний ногооны төрлийг экспортолж байна. Үүнд, төмс 16 мянган тонныг экспортолж, мөн үеэсээ 1.7 дахинаар нэмэгдсэн бол байцаа 15 мянган тонн байж, мөн үеэсээ дөрвөн хувиар нэмэгджээ. Сонгино 14 мянган тонн байж, тухайн үеэсээ 21.1 хувиар буурсан. Алим 7000 тонн ба мөн үеэсээ 4.6 хувиар буурсан. Харин халуун ногооны экспорт 7000 тоннд хүрч, мөн үеэсээ 1.2 хувиар нэмэгдэн, улаан лооль 6000 тоннд хүрч, мөн үеэсээ 3.9 хувиар нэмэгдсэн. Өргөст хэмхийн экспорт 5000 тоннд хүрч 2.7 хувиар нэмэгдсэн бол жүрж 3000 тонн байж, мөн үеэсээ 19 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл