solongonews
Хятад улс байгуулагдсаны oйн баярын үеэр аялал жуулчлалын үзүүлэлт 800 саяд хүрнэ
2019-08-30 11:22
Хятад улс байгуулагдсаны oйн баярын үеэр аялал жуулчлалын үзүүлэлт 800 саяд хүрнэ.

    Удахгүй болох үндэсний баяртай холбогдуулан Хятадын дотоод, гадаадын аялагчдын тоо ихээхэн нэмэгдэх хандлагатай байгаа талаар тус улсын аялал жуулчлалын онлайн агентлаг C trip компаниас мэдээллээ.

Баярын үеэр гэртээ харих болон гадаад руу зорчих 800 сая орчим аялал бүртгүүлэн урьдчилсан захиалга өгөөд байгаа юм байна. 
Ctrip компаний мэдээлснээр 10-р сарын эхээр тохиох долоо хоног үргэлжлэх амралтын үеэр онлайн платформоор дамжуулан 90 улс  болон бүс нутагт аялал хийх захиалга бүртгэгджээ. 
Өнгөрсөн жил Үндэсний баярын үеэр хятадууд дотоодын 726 сая аялал хийсэн нь түүний өмнөх жилийн үзүүлэлтээс 9.43 хувиар өссөн дүн юм.

Сүүлийн гурван жилийн өсөлтөөс харахад удахгүй болох Үндэсний баярын үеэр 800 сая  гаруй аялал хийнэ гэсэн тооцоо гарсан гэж C trip аялал жуулчлалын компаний мэдээлэл судалгааны төвийн ажилтан Пэн Лян мэдээлсэн байна. 
Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хятад иргэд дотооддоо аялахыг голчилж байгаа аж. Ойн арга хэмжээний хүрээнд олны анхаарлыг татсан аялал жуучлалын болоод соёлын арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагдах учир дотоодын аялал жуулчлал энэ жил улам ихсэх болно гэж Пэн хэллээ. 
Шанхай, Бээжин, Гуанжоу зэрэг хотуудыг зорих аялал ихээр нэмэгджээ. Аялагчдын талаас илүү хувь нь 20-40 насны залуу хүмүүс байгаа бол жуулчдын бараг гуравны нэг нь эцэг эхтэйгээ хамт дагалдан яваа хүүхдүүд байгааг захиалга өгсөн аяллын бүртгэл мэдээлэл харуулж байна. 
Хятад улс олон улсын шууд нислэгүүдийн тоогоо нэмж, визний тохиромжтой бодлого  хэрэгжүүлсний дүнд баярын үеэр олон иргэд гадаадын орон руу аялах боломжийг мөн бүрдүүлээд байгаа юм.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл