solongonews
Туркийн эрүүл мэндийн сайд Хятадын вакциныг тариулжээ
2021-01-14 13:46
Туркийн эрүүл мэндийн сайд Хятадын вакциныг тариулжээ.

Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Кока 13-нд Хятадын Кэ Шин компанийн судлан бүтээсэн шинэ төрлийн коронавирусний эсрэг вакциныг тариулсан бөгөөд бүхий л үйл явцаа олон нийтэд телевизээр шууд дамжуулсан байна. Туркийн шинэ төрлийн коронавирусний эсрэг хариу арга хэмжээ авах эрдэм шинжилгээний хорооны гишүүд ч Хятадын  вакциныг тариулсан байна. 

Тус өдөр  Фахреттин Кока хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын вакцин маш сайн аюулгүйн баталгаатай,Туркийн бүхий л эмнэлгийн ажилтан 14-ний өдрөөс эхэлж  Хятадын вакциныг тариулна гэлээ.  Тэрээр Туркийн төр засгийн удирдагчид вакцин тариулах нь ард иргэддээ үлгэр дууриал болох бөгөөд хүмүүс хэвийн ажил амьдралаа сэргээхийн тулд вакцинжуулах ёстой гэжээ.

Туркийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэлийн газар 13-нд мэдэгдэл гаргаж, Хятадын Кэ Шин компанийн судлан бүтээсэн шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Энэ нь Туркийн  зөвшөөрөл олгосон анхны шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин болжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл