ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 16-ны өдөр Тунисаас мордон, урилгаар Тогод айлчлав. Ван И Ломе олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд түүнийг угтахаар тусгай ирсэн Тоголын Гадаад хэргийн сайд Дисс Ван И-д хандан:
- Того нь нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайваний асуудлаарх Хятадын Засгийн газрын байр суурийг дэмжиж байна. Тоголын Засгийн газар дэлхийд ганцхан Хятад улс байдаг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадын төлөөлөл болсон цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг онцлон тусгай тунхаг гаргасан байна. Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн салашгүй хэсэг бөгөөд Тайваний хэрэг явдал нь Хятадын дотоод хэрэг юм. Того нь Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна гэсэн байна.
Ван И:
- Жинхэнэ найз нөхөд гэдэг бол хүнд хэцүү үед бие биенээ дэмжих болно. Хятадын шударга байр суурийг дэмжиж байгаа Того-д таларж байна. Мөн Хятад улс Тоголын эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад тууштай дэмжсээр байх болно. Олон улсын харилцааг удирдах үндсэн хэм хэмжээний дагуу дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хамгаалахад бид хамтран ажиллана гэж хэлэв.
