Ши Жиньпн дарга:
- 2020 онд та бид таван удаа утсаар ярьж, хоёр орны харилцааг нааштай хөгжүүлсэн юм. Бидний тохиролцсон нийтлэг ойлголтууд маш сайн хэрэгжиж байна. Шинэ онд хоёр тал үргэлжлэн хамтран зүтгэж, Хятад, Францын харилцааг улам өндөр хөгжилд хүргэх ёстой. Манай хоёр орон харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, язгуур ашиг сонирхлоор харилцан улам хүндэтгэж, хамтын ажиллагааны чухал гэрээ хэлэлцээрүүдийг нухацтай хэрэгжүүлэн, эрчим хүч, агаар сансар аялал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулна. Улмаар Хятад-Францын хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэх ёстой. Франц улс Парисын олон улсын банк санхүүгийн төв байгуулахыг Хятадын тал сайшаан дэмжинэ гэж хэллээ.
