solongonews
“Хан хуур” хамтлаг Америк дахь морин хуурын анхны наадамд оролцов
2019-03-25 16:30
Гуравдугаар сард болсон Америк дахь морин хуурын анхны наадамд “Хан хуур” хамтлаг оролцлоо.

Монгол үндэстний хан хөгжим морин хуурын орчин үеийн хэрэгцээ шаардлагыг шинэ нэгэн шатанд хүргэж, морин хуур сурч судалдаг хүмүүсийн харилцааг чангатгах зорилготой зохион байгуулсан Америк дахь морин хуурын анхны наадам 03-р сард Америкийн Мичиган мужийн Мичиганы их сургуульд амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн наадамд мэргэжлийн тоглолт, мэргэжлийн багш нарын хичээл, сургалтын төвийн тоглолт зэрэг олон агуулгуудыг багтаажээ. Хятад, Монгол, Герман, Америк зэрэг улсаас хүрэлцэн ирсэн судлаач, уран бүтээлчид, морин хуурчдаас гадна морин хуурыг хайрладаг, дур сонирхолтой, морин хуур сурч судлах хүсэлтэй хүмүүс энэ удаагийн наадамд оролцсон байна.

“Хан хуур” хамтлаг нь энэ удаагийн наадмын урилгыг хүлээн авч, “Мандах наран”, “Мангасын тууль” зэрэг тоглолтоороо үзэгчдийн сонирхлыг татаж, үндэстний онцлог урлагийн гайхамшгийг харь гүрнийнхэнд хүргэж чадсан байна.

“Хан хуур” хамтлагийн ахлагч, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн морин хуурын багш Эрдэнэбөх ярихдаа:

“Хан хуур” хамтлаг нь Өвөр Монголын морин хуурын олон улсын сургалтын төвийн мэргэжлийн багш нараас бүрдсэн монгол үндэстний морин хуурын мэргэжлийн хамтлаг юм. Манай төв 1000 гаруй шилдэг морин хуурчийг хүмүүжүүлэн гаргасан. Манай хамтлаг мөн Америк, Япон, Орос, Болгар, Турк, Итали, Франц, Герман зэрэг улсаар явж тоглолт хийж, дэлхий нийтэд монгол үндэстний хан хуур хэмээгдсэн морин хуурыг таниулж, монгол үндэстний язгуур урлагийн гайхамшгийг таниулахад хувь нэмрээ үзүүлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл