Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны намрын үйл ажиллагааны хүрээнд зохион явагддаг Хөххотын аварга шалгаруулах “Хэлтэй бол хөлтэй” Хятад хэлний болон Уран бичлэгийн уралдаан хоёр дахь жилдээ Өвөр Монголын Багшийн Их Сургуульд амжилттай болж өндөрлөлөө.
Хөххотноо суралцаж буй оюутан, сурагчдын хятад хэлний мэдлэгийг сайжруулах, суралцаж буй улс орныхоо соёл, уламжлалыг танин мэдэх, залуучуудын чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, авьяас чадварыг нь нээн илрүүлж сайн үйлсэд уриалах зорилготой энэхүү уралдаанд оролцогчид тест бөглөх журмаар, өгөгдсөн тогтмол хэрэглэгддэг 2500 ханзны хүрээнд мэдлэг чадвараа сорьсон байна.

Багийн төрөлд:
1-р байранд ӨМАУИС
2-р байранд Найзуудын баг
3-р байранд ӨМИС-ийн 2-р баг
Ганцаарчилсан төрөлд:
1-р байранд ӨМАУИС-ийн оюутан А.Марал
2-р байранд ӨМАУИС-ийн оюутан Г.Аюур
3-р байранд ӨМИС оюутан П.Амарзаяа
Уран бичлэгийн тэмцээн:
1-р байранд ӨБИС-ийн оюутан Ө.Уламбаяр
2-р байранд ӨМАУИС-ийн оюутан А.Марал
3-р байранд ӨМИС-ийн оюутан О.Эрдэнэзул тус тус байр эзэллээ.
Ухаан сэргэлэн, урам зоригтой оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн улам их амжилт хүсье.












Бэлтгэсэн: Э.Үржинханд
